Пакистан улсын инфляцын түвшин түүхэн дээд хэмжээнд хүрчээ
2023, 4 сарын 3. 17:540

Эдийн засгийн хувьд тун хүндхэн нөхцөл байдалтай байгаа Пакистан улсын инфляцын түвшин уг статистик мэдээг гаргаж эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Орон нутгийн цагаар 2-ны өдөр Пакистаны үндэсний статистикийн газраас мэдээлснээр, тус улсын хэрэглээний үнийн индекс өнгөрөгч 3-р сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.4 хувиар өссөн байна.

1970-аад оноос хойш сар бүр инфляцын түвшинг хянаж эхэлснээс хойш хүнсний бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгслийн үнэ хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн болохыг тус улсын Үндэсний статистикийн хорооны төлөөлөгч мэдэгдэв.

Инфляц өсөхийн хэрээр Пакистаны Төв банк ирэх сард болох мөнгөний бодлогын хурлаар жишиг хүүг дахин нэмэгдүүлэх төлөвтэй байгаа юм.

Пакистаны Төв банк өнгөрөгч 2-ны өдөр бодлогын хүүгээ 17 хувиас 20 хувьд хүргээд байгаа билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57