Финлянд улс НАТО-гийн 31 дэх гишүүн орон болжээ
2023, 4 сарын 4. 10:400

Финлянд улс орон нутгийн цагаар 4-ний өдөр Умард Атлантын гэрээ буюу НАТО-гийн 31 дэх гишүүн орон болох нь ээ.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг 3-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ "Маргааш (4-ний өдөр) үдээс хойш НАТО-гийн төв байранд Финляндын далбааг анх удаа мандуулах болно” хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр үргэлжлүүлэн Финлянд улсыг НАТО-гийн 31 дэх гишүүнээр албан ёсоор бүртгэх 4-ний өдөр НАТО-гийн 74 жилийн ой тохиож байгаагаараа бидний хувьд “түүхэн долоо хоног” болж байна хэмээв.

Энэхүү шийдвэр нь Финлянд төдийгүй Нордикийн орнуудын аюулгүй байдал, цаашлаад НАТО-гийн хувьд ч маш тэмдэглүүштэй сайхан өдөр болох юм”хэмээсэн байна.

Төрийн далбааг мандуулах ёслолд 30 гишүүн орны төлөөлөгчөөс гадна Финланд, Шведийн гадаад хэргийн сайд нар, Финландын ерөнхийлөгч Саули Ниинистё нар оролцох аж. Эргэн сануулахад Финлянд, Швед улсууд Украинд дайн эхэлснээс хойш гурван сарын дараа буюу өнгөрсөн оны тавдугаар сард НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан билээ.

НАТО-д элсэхийн тулд бүхий л гишүүн орнуудын зөвшөөрлийг авсан байх шаардлагатай бөгөөд ялангуяа гишүүн орнуудын парламент өргөдөл гаргагч улсын нэгдэн орох протоколыг соёрхон батлах ёстой байдаг юм. Хамгийн сүүлд үлдээд байсан Турк улс өнгөрсөн сарын 30-ны өдөр Финляндын нэгдэн орох протоколыг соёрхон баталснаар тус улс ийнхүү гишүүнээр элсэх шаардлагыг хангасан байна. Өдгөө гишүүн орнуудын соёрхон баталсан болон Финлянд нэгдэн орох протоколыг “НАТО-гийн гэрээний итгэмжлэгдсэн төлөөлөгч" улс болох АНУ-д хүлээлгэн өгөх шат дамжлага л үлдээд байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд эдгээр баримт бичгүүдийг Турк, Финлянд улсын албаны хүмүүс өөрийн биеэр хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэж Столтенберг мэдэгдэв.

Финлянд улс албан ёсоор тус гэрээнд нэгдсэнээр НАТО-гийн холбоотнууд болон ОХУ-ын хоорондох хилийн урт хоёр дахин нэмэгдэж буй юм.

Харин Оросын тал уг шийдвэртэй холбоотойгоор тэр даруй эсэргүүцлээ илэрхийлжээ. Тодруулбал ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Александр Груско Финлянд улс НАТО-д элссэний хариуд ОХУ баруун хойд бүс дэх цэргийн хүчээ бэхжүүлнэ хэмээн цохон тэмдэглэснийг Риа Новости агентлаг онцлов.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57