Польш: Өмнөд Солонгос, АНУ-аас шинэ сөнөөгч онгоцнуудаа хүлээн авбал үлдсэн бүх “МиГ-29”-ийг Украинд нийлүүлнэ
2023, 4 сарын 7. 11:460

Барууны холбоотон орнуудаас Украинд сөнөөгч онгоц илгээсэн анхны улс болж байсан Польшийн зүгээс Өмнөд Солонгос болон АНУ-аас шинэ сөнөөгч онгоцнууд хүлээн авсан тохиолдолд үлдсэн бүх “МиГ-29” сөнөөгч онгоцоо Украин руу илгээх боломжтой гэдгээ мэдэгдэв.

Германы dpa агентлагийн мэдээлснээр, Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда орон нутгийн цагаар 5-ны өдөр Варшавын ерөнхийлөгчийн ордонд Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй дээд хэмжээний уулзалт хийснийхээ дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ “Өнгөрсөн сард дөрвөн “МиГ-29” онгоцыг Украинд нийлүүлсэн бөгөөд одоо дахин дөрвийг нэмж нийлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Мөн засвар үйлчилгээнд хамрагдаж буй зургаан “МиГ-29” онгоцыг тун удахгүй нийлүүлэх болно” хэмээн цохон тэмдэглэв.

Хэрэв Польш улс Өмнөд Солонгос, АНУ-аас захиалсан сөнөөгч онгоцуудаа хүлээн авсан тохиолдолд үлдсэн бүхий л “МиГ-29” сөнөөгч онгоцыг Украин руу илгээх боломжтой гэдгээ ерөнхийлөгч Дуда мөн энэ үеэр мэдэгдээд авсан байна. Польшийн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр тус улс нь өөрийн эзэмшлийн “МиГ-29” сөнөөгч онгоцнуудаа Өмнөд Солонгосын “FA-50”, АНУ-ын “F-35” онгоцоор солихоор төлөвлөж байгаа аж. Тодруулбал Польш улс өнгөрсөн онд Өмнөд Солонгост 48 ширхэг “FA-50”, 2019 онд АНУ-д 32 ширхэг “F-35” сөнөөгч онгоц захиалсан юм. Тус улс нь өдгөө 28 ширхэг “МиГ-29” онгоцыг эзэмшдэг байна.

Украинтай хиллэдэг Польш улс НАТО-гийн холбоотон орнууд дундаас сөнөөгч онгоцноос гадна Украины талаас тууштай гуйж буй "Leopard 2" танкийг нийлүүлэхээр шийдсэн анхны улс болж байсан билээ. Нэмж дурдахад Польшоос гадна Словак улс Украинд 4 ширхэг “МиГ-29” онгоц нийлүүлээд байна.

АНУ, Герман зэрэг барууны томоохон орнууд Украинд сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг төдийлөн дэмжих хүсэлгүй байгаа юм. Түүнчлэн Польш улсын хувьд Украины талаас хамгийн ихээр хүсч буй “F-16” сөнөөгч онгоцыг дэмжих эсэхээ хараахан шийдээгүй байгаа юм. Ерөнхийлөгч Дуда “Польш бол АНУ, Их Британийн дараа Украинд хамгийн их цэргийн тусламж үзүүлж буй түнш орон юм. Оросуудын түрэмгийллийг баатарлагаар эсэргүүцсээр буй Украинд бид 300 гаруй танк, өөрөө явагч буу, пуужин өгсөн. Бидний дэмжлэг цаашид ч үргэлжлэх болно” хэмээн өгүүлэв.

Мөн өдөр ерөнхийлөгч Дуда Украины ерөнхийлөгч Зеленськийг Польшийн хамгийн дээд шагнал болох “Цагаан бүргэд” одонгоор шагнажээ.

Харин ерөнхийлөгч Зеленський “Польш улс бол бидний түнш төдийгүй жинхэнэ найз хэмээн итгэлтэй хэлэх байна” хэмээн талархал илэрхийлэв.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
3
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02