Владимир Путин Бразилын ерөнхийлөгч Лула да Силваг Санкт-Петербургийн Эдийн засгийн Чуулгад урьжээ
2023, 4 сарын 18. 16:380

Даваа гарагт Бразилын Гадаад хэргийн сайд Мауро Виеирагийн хэвлэлийнхэнд хандан мэдэгдсэнээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн түнш Луис Инасио Лула да Силваг Санкт-Петербургийн эдийн засгийн Чуулгад урьсан гэжээ.

Ноён Виеирагийн хэлснээр урилгыг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ерөнхийлөгч Лула да Силватай ерөнхийлөгчийн ордонд уулзах үеэрээ биечлэн хүргэсэн гэнэ.

Түүний хэлснээр, “Ерөнхийлөгч сайд Лавровын айлчлалыг хүлээн авлаа. Түүний зүгээс Владимир Путины Лулаг Санкт-Петербургт зохион байгуулагдах Олон улсын Эдийн засгийн Чуулгад оролцохыг урьсан урилгыг захидал хэлбэрээр авчирсан байсан” гэсэн байна.

Тус урилгыг илгээхээс өмнө Оросын ерөнхийлөгч Владимир Путин Лула да Силвагийн гадаад хэргийн зөвлөх Селсо Аморимыг Москва хотод айлчлахад түүнийг урьж байгаагаа уламжилж байсан юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02