Зөрчилдөөнийг шийдвэрлэх ур чадварт суралцах нь
2023, 4 сарын 20. 9:001

Зангиа танд зөвлөж байна зөвлөгөөний өмнөх дугаарт бид зөрчилдөөнийг шийдвэрлэх ур чадвар гэж юу гэдгийг тайлбарлан хүргэсэн билээ. Тэгвэл бид танд энэ удаагийн зөвлөгөө нийтлэлээрээ зөрчилдөөнийг шийдвэрлэх ур чадварыг эзэмшихэд шаардлагатай 5 туслах ур чадварыг танилцуулъя.

1. Харилцааны ур чадвар

Зөрчилдөөнийг эергээр шийдвэрлэж чаддаг байхад хамгийн чухал ур чадвар бол харилцааны ур чадвар. Үүнд хүнийг сонсож чаддаг, өөрийн үзэл бодлыг тодорхой илэрхийлж чаддаг байх багтана.

Жишээлбэл, хоёр ажилтан зөрчилдөхөд хүний нөөцийн мэргэжилтэн тэдний зөрчилдөөнийг шийдвэрлэх шаардлагатай нөхцөлд хүрч болно. Харин тухайн мэргэжилтэн харилцааны ур чадварыг сайн эзэмшээгүй бол зөрчилдөөнийг улам хүндрүүлж мэднэ. Тиймээс зөрчилдөөнийг хүндрүүлэхээс сэргийлж, хүний нөөцийн мэргэжилтэн хоёр талын байр суурийг нь анхааралтай сонсож ойлгох шаардлагатай. Улмаар үүссэн нөхцөлийг сайтар ухаж ойлгосны дараагаар мэргэжилтэн хоёр тал яг юунаас болж зөрчилдөхөд хүрснийг илрүүлэн тэднийг тайван замаар зөрчилдөөнөө шийдвэрлэхэд туслах юм.

2. Сэтгэл зүйн чадамж

Сэтгэл зүйн чадамж буюу EI нь өөрийн сэтгэл мэдрэмжийг анзаарч, хянаж, бусдын сэтгэл мэдрэмжийн байр байдлыг анхаарч, аливаа асуудлыг илүү эмпатикаар шийдвэрлэх чадварыг хэлнэ.

Зөрчилдөөнийг шийдвэрлэхэд сэтгэл зүйн чадамж өндөртэй байх гэдэг нь бусдын нөхцөл байдалд өөрийгөө тавьж үзэн, тухайн нөхцөлд би түүний оронд байсан бол юу хийх байсан бэ, ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бэ гэдгийг тунгаах явдал юм.

Бусдын оронд өөрийгөө тавьж үздэг байснаар хүн юмсын цаад учрыг илүүтэй ойлгодог тул аливаа зөрчилдөөнийг аль аль талд шударгаар шийдвэрлэж чадна.

3. Манлайллын ур чадвар

Ихэнх нөхцөлд баг хамт олноо манлайлах үүрэгт оноогдсон хүмүүс аливаа зөрчилдөөнийг шийдвэрлэх шаардлагатай тулгардаг. Тиймээс манлайлах ур чадвар сайтай хүмүүс зөрчилдөөнийг шийдвэрлэх ур чадварыг сайтар эзэмшсэн хүмүүс гэж ойлгож болно. Учир нь манлайлагчид бол сэтгэл зүйн чадамж өндөртэй, харилцааны ур чадвар сайтай, бусдад ихээхэн нөлөөлж чаддаг хүмүүс байдаг.

4. Багаар ажиллах чадвар

Багаар ажиллах ур чадвар гэдэг бусадтай нэг баг болон ажиллаж чаддаг, баг доторх асуудлыг олж илрүүлэн шийдвэрлэж чаддаг, багийн зорилгыг өөрийн зорилгоос илүүд үздэг байхыг хэлнэ. Зөрчилдөөнийг шийдвэрлэхэд яагаад багаар ажиллах ур чадвар хэрэгтэй вэ гэвэл, хүн өөрөө багийн нэг гишүүн байж чадаагүй нөхцөлд асуудалд үргэлж хүнийрхүү, хөндий хандах гээд байдаг сул талтай юм. Харин багийн гишүүн бол тулгарсан асуудлыг аль болох эерэг, үр дүнтэйгээр шийдвэрлэх хүсэлтэй байх бөгөөд асуудлыг зөвхөн хоёр хүний асуудал гэж хүлээн авалгүй, багийн асуудал гэж харан зөв шийдэл олоход төвлөрөх болно.

5. Тэвчээр

Тэвчээр гэдэг ямар нэг зүйл хүлээгдэх, удах, товлосон хугацаанаас хоцроход сэтгэл хөдлөлдөө авталгүйгээр хүлээцтэй хандахыг хэлнэ. Харин зөрчилдөөнийг шийдвэрлэхэд тэвчээр ямар хэрэгтэй вэ гэвэл, ямар ч нөхцөлд зөрчилдөөнийг эергээр шийдэхэд хүнд тэвчээр хэрэг болдогтой холбоотой. Учир нь хэн ч уурлан бухимдаж чадах шүү дээ. Гэвч уур бухимдал нөхцөл байдал, уур амьсгалыг л дордуулахаас өөр ямар нэг нэмэргүй. Мөн хүн зөрчилдөөнийг шийдвэрлэхэд хоёр талын байр суурийг сонсох хэрэгтэй гэж хэлж байсанчлан, тэвчээртэй, анхааралтай сонсож үл чадваас асуудал улам хүндрэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
2
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Отгонхүү
   /
2023, 5 сарын 23. 6:57

100

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04