Густаво Петро: Колумб улс Украинд зэвсэг нийлүүлэхгүй
2023, 4 сарын 21. 18:140

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Колумбын ерөнхийлөгч Густаво Петрог Цагаан Ордонд хүлээн авчээ.

Уулзалтын хүрээнд тэд Колумб улс Украинд зэвсэг нийлүүлэх боломжтой эсэх талаар ярилцсан байна. Үнэн хэрэгтээ талууд Колумб улсын эзэмшдэг Оросын зэр зэвсгийг эргүүлэн өгөх эсэх талаар ярьж эхэлсэн ч яриа үргэлжлэхдээ зэр зэвсгийг Украинд өгөх боломжийг авч үзжээ.

Улмаар ерөнхийлөгч Густаво Петрогийн мэдэгдсэнээр Колумб улс Украинд зэр зэвсэг, цэргийн техник, нэн ялангуяа ОХУ-д үйлдвэрлэсэн нисдэг тэргийг нийлүүлэхгүй гэсэн юм.

Түүний хэлснээр, “Засгийн газрын өнөөгийн байр суурь бол зэр зэвсгийг дайнд ашиглахгүй. Тэдгээрийг Украинд ч, ОХУ-д ч нийлүүлэхгүй. Өнөөгийн бидний эзэмшиж буй Оросын зэр зэвсэг, нисдэг тэргүүдийг манай өмнөх засгийн газраас худалдан авсан” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57