Газрын тосны үнэ тогтворжиж байгаа ч АНУ-ын газрын тосны “акулууд” бүх цаг үеийн хамгийн өндөр ашгийг хийсээр байна
2023, 4 сарын 29. 10:350

Энэ жил олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ тогтворжиж буй шинж тэмдэг ажиглагдаж байгаа ч АНУ-ын “газрын тос акулууд” асар их ашиг олсоор байгаа нь ил болов.

Bloomberg News агентлаг болон New York Times сонины орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын хамгийн том газрын тосны компани болох Exxon Mobil энэ оны улиралд 11.4 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласнаа зарлав.

Exxon Mobil компанийн гүйцэтгэх захирал Даррен Вүүдс хэлэхдээ, энэ нь өнгөрсөн оны мөн үед 5.95 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байсантай харьцуулахад бараг хоёр дахин өссөн үзүүлэлт гэжээ. Түүнчлэн эхний улиралд олсон цэвэр ашгийн хэмжээгээрээ компанийн түүхэн дэх тэмдэглэгдэн үлдэх хамгийн өндөр ашиг болсныг дурджээ.

Цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас (12.9 тэрбум ам.доллар) бага зэрэг буурсан ч олон улсын хэмжээнд нэг баррель газрын тосны үнэ 80 ам.доллараас доош унаад буй энэ үед хүлээлтээс давсан гүйцэтгэлтэй ажилласан нь анхаарал татаж буй юм.

Нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хувьд Bloomberg News-ээс гаргасан Уолл Стритийн шинжээчдийн таамаглалаас 0,2 ам.доллароор илүү буюу 2,83 ам.долларт хүрсэн байна. Тэрчлэн ExxonMobil компани нь Өмнөд Америкийн Гайана эрэг болон АНУ-ын Пермийн сав газарт түүхий газрын тосны олборлолтоо 40 хувиар нэмэгдүүлсэн билээ.

Харин АНУ-даа салбартаа хоёрдугаарт бичигддэг газрын тосны Chevron компани энэ оны эхний улиралд 6.6 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 6.4 тэрбум ам.долларын ашигтай ажилласнаас даваад буй юм.

Түүнчлэн тус компанийн хувьд газрын тос боловсруулах үйл ажиллагааны ашиг нь өнгөрсөн оны мөн үеэс тав дахин нэмэгдэж, 1.8 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн мэдэгдэв.

Үүнээс харахад сүүлийн үед дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унасаар байгаа ч тус хоёр компани дөрвөн улирал дараалан ийнхүү асар их ашигтай ажиллаад байгаа юм.

Энэ хугацаанд ExxonMobil-ийн улирлын дундаж цэвэр ашиг 10 тэрбум ам.долларыг давсан бол Chevron компанийнх 9 тэрбум ам.долларт ойртжээ. Энэ нь олон улсын газрын тосны үнэ баррель нь 145 ам.доллараас давсан 2008 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж Bloomberg агентлаг мэдээлэв.

Газрын тосны томоохон компаниудын ашиг ийнхүү асар их хэмжээгээр нэмэгдэж буйтай холбоотойгоор олон улсын хамтын нийгэмлэгүүдийн зүгээс гэнэтийн ашгийн татвар ногдуулах хэрэгтэй хэмээн үзэж байгаа билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04