Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг Жеффри Хинтон: Хиймэл оюун ухаан бүхий чатботууд удахгүй хүн төрөлхтнөөс ухаантай болно
2023, 5 сарын 2. 15:510

Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг гэгддэг, Гүүгл компанийн ажилтан Жеффри Хинтон ажлаасаа гарах болсноо мэдэгджээ. Тийн мэдэгдэхдээ тэр хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн дагуулж буй аюул заналын тухай анхааруулсан байна.

Өдгөө 75 настай түүний хувьд танин мэдэхүйн сэтгэл судлал, компьютерын шинжлэх ухааны салбарт ажилладаг бөгөөд түүний deep learning буюу хүн амьтны төв мэдрэлийн системийг дуурайлгасан математик загварчлал болон нейрол нетворк буюу хүний тархи, мэдрэлийн тогтолцооноос үлгэрлэсэн компьютерын системийн хүрээнд хийсэн судалгааны ажил өнөөгийн хиймэл оюун ухаан буюу ChatGPT системийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Тэгвэл түүний анхааруулснаар, “Одоогийн байдлаар, миний хэлж мэдэхээр, хиймэл оюун ухаан биднээс ухаалаг болоогүй байгаа. Гэхдээ тэд удалгүй биднээс ухаалаг болно.

Одоогоор GPT-4 ерөнхий мэдлэгийн хүрээнд хүнийг гүйцэж түрүүлж буй, тэд хол илүү түрүүлж байгаа. Гэвч энэ нь тийм ч сайн зүйл биш юм.

Хиймэл оюун ухааны ахиц дэвшлийн хурдыг авч үзвэл бид тэднийг удалгүй одоо байгаагаасаа ч сайжирна гэж найдаж байгаа. Тиймээс бид энэ талаар санаа зовних учиртай.

Миний зүгээс нэгэн дүгнэлтэд хүрсэн нь хиймэл оюун ухааны ухаан нь бидний оюун ухаанаас маш өөр гэдэг юм. Бид бол биологийн тогтолцоотой харин тэд дижитал тогтолцоотой. Энэ хоёр тогтолцооны том ялгаа нь дижитал тогтолцооны хүрээнд нэг зүйлийн яг ижил жин хэмжээтэй, яг ижил загвартай хэдэн ч хувилбар байж болно. Харин тэдгээр хувилбарууд юмсыг тусдаа сурах ч сурсан зүйлээ хоорондоо хуваалцдаг. Үүнийг жишээгээр тайлбарлавал, 10,000 хүн байлаа гэж бодоход нэг хүн нэг юм сурахад тухайн 10,000 хүн бүгд тэр нэг юмыг автоматаар мэдэх үзэгдэл. Ингээд л чатботууд ямар ч хүнээс илүү ихийг мэдэх юм” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02