“Өөрийнхөө тухай яриач” гэхэд юу гэж хариулах ёстой вэ?
5 сарын 8. 13:430

Бүх л ажлын ярилцлагын үеэр хүний нөөцийн ажилтнуудын тавьдаг нийтлэг асуулт бол “Өөрийнхөө тухай яриач” билээ. Энэ энгийн хэр нь өргөн цар хүрээтэй асуултад яаж ч хариулж болох юм шиг санагдах ч яг хариулах болоход тулгамдах нь бий. Тэгвэл бид танд энэ цаг үеийн хүний нөөцийн ажилтнууд энэ асуултад ямар хариулт авахыг хүсдэг болохыг танилцуулъя.

Үүнд хариулахдаа анхаарах хамгийн гол зүйл нь ажлын ярилцлага авч байгаа хүн яагаад танаас ийн асуух болов гэдэг юм. Тодруулбал, ажлын ярилцлага удирдаж буй хүний хувьд энэ асуулт нь таны амьдралын түүхийг сонсох, өдрийн цайндаа юу идсэн болохыг мэдэхэд чиглээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь энэ асуултад юу гэж хариулахаас хамааран ярилцлага цааш өрнөдөг.

Тиймээс таны хариулт доорх шаардлагыг хангасан байх учиртай.

Нийцтэй: Нягтлангийн орон тоонд ажил горилж байна гэж бодъё. Тэгвэл энэ асуултад та нягтлангаар ажиллаж байсан туршлага, тухайн үед олсон амжилтынхаа тухай ярих нь зүйтэй юм. Энэ нөхцөлд таны үл хөдлөх хөрөнгө зуучаар ажиллаж байсан үеийн туршлага, амжилт огтоос хамааралгүй.

Туршлага болон амжилтад тулгуурласан: Таны хариулт маш тодорхой нарийвчлалтай байх ёстой. Энэ нөхцөлд та “Сайн байна уу! Намайг Тулга гэдэг. Би борлуулалтын ажилтан” гээд хариулаад өнгөрч болохгүй. Харин та өөрийн төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, хамрагдсан сургалт, тухайн мэргэжлийн хүрээнд хуримтлуулсан туршлага, гаргасан амжилтыг нарийвчлах хэрэгтэй. Мөн юун учир энэ ажлыг сонирхох болсон гэдгээ ч дурдаж өгөх хэрэгтэй.

Цэгцтэй: Өнгөрсөн-Одоо-Ирээдүй гэх энгийн дарааллыг мартаж болохгүй. Таны хариулт яг энэ дарааллын дагуу цэгцтэй байх учиртай. Тодорхойлбол, та өөрийн хүсэл зорилго, ирээдүйн зорилтуудын тухай ярьж байснаа гэнэт л би их сургуульдаа гэж яриад байж болохгүй. Энэ нь ажил олгогчийн зүгээс таныг үнэлэх үнэлгээнд шууд нөлөөлөх бөгөөд таныг замбараагүй нэгэн гэх сэтгэгдлийг төрүүлнэ.

Асуултад хариулахад туслах 3 зөвлөмж

Товчхон

Асуултад хариулж байгаа үед хариултаа 1-2 минутад багтаагаарай.

Давт

Ажил олгогчид бүхэн л энэ асуултыг асуудаг учраас ерөнхий нэг тогтсон хариулт боловсруулаад түүнийгээ горилж буй ажилдаа тааруулан өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ хариултаа нэг бүрчлэн цээжлэхээс зайлсхийгээрэй. Учир нь үг бүрчлэн цээжлэхэд хүн ярилцлагын үеэр тэдгээрийг мартаж, улам сандарч болно.

Хэнтэй ярилцаж буйгаа анхаарах

Танаас ярилцлага авч буй хүн хэн болохыг анхаарах хэрэгтэй. Хүний нөөцийн мэргэжилтэн үү, гүйцэтгэх захирал уу гэх зэргээр бодолцож үзэх хэрэгтэй. Учир нь хүн албан тушаалаасаа хамаараад өөр, өөр хариулт хүснэ.

 

Жич: Таны хариултын дийлэнх хувийг ажлын туршлага, ажил мэргэжлийн хүрээнд гаргасан ажилт эзлэх учиртай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
10
2
2
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гитлерийн амрагийн түүнд бэлэглэсэн харандааг дуудлага худалдаагаар борлуулна
02023-5-30 2:39
БНХАУ Япон улсыг хагас дамжуулагчийн экспортод тавьж буй хяналтаа зогсооход уриаллаа
02023-5-29 19:50
Українська Правда: Дайн эхэлснээс хойш 460 хоногт ОХУ 207 мянган цэргээ алдсан
02023-5-29 18:47
Боинг компани Рияд Эйр компанид 150 гаруй агаарын хөлөг нийлүүлэхээр хэлэлцэж байна
02023-5-29 18:21
Турк: Режеп Тайип Эрдоган улиран сонгогдсоноор лирийн ам.доллартой харьцах ханш түүхэн доод хэмжээнд хүрчээ
02023-5-29 17:15
Их Британи: Mars шоколад гялгар савлагаагаа цаасан савлагаагаар солилоо
02023-5-29 16:52
Хятадын C919 зорчигч тээврийн агаарын хөлөг үйлчилгээнд нэвтэрлээ
02023-5-29 12:41
Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулж, улиран сонгогдлоо
02023-5-29 12:06
ОУВС-ын зүгээс АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдыг бага зэрэг өсгөжээ
02023-5-29 9:53
Улс орнуудын ам.долларын гадаад валютын нөөц сүүлийн 20 жилд байгаагүй доод түвшинд хүрчээ
02023-5-29 9:16