Володимир Зеленський Ялалтын баярын өдрийг “Европын Өдөр”-өөр солих тогтоолыг баталжээ
2023, 5 сарын 9. 12:540

Даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський тавдугаар сарын есний өдөр Европын Өдрийг ёсолж байх тогтоолыг баталжээ.

Тогтоол нь Украины төрийн тэргүүний албан ёсны веб хуудаст нийтлэгдсэн бөгөөд тогтоолд өгүүлснээр, “Үүгээр ерөнхийлөгч миний бие жил бүрийн тавдугаар сарын есний өдрийг Украин улсад Европын Өдөр болгож, жил бүр эл өдрийг Европын Холбооны улс орнуудын хамтаар улс нийтээр ёслон өнгөрүүлж байхаар шийдвэрлэж байна” гэсэн байна.

Мөн ноён Зеленськийн зүгээс Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн хүмүүсийг дурсаж, ялалтаа тэмдэглэх өдрийг тавдугаар сарын наймны өдөр болгох саналыг дэвшүүлсэн юм.

Украины улсын хувьд өнгөрөгч жилүүдийн хугацаанд тавдугаар сарын есний өдөр Ялалтын баярыг тэмдэглэж ирсэн. Харин тавдугаар сарын наймны өдөр тэд дайнд амь үрэгдсэн хүмүүсийг дурсах, эвлэрлийн өдрийг тэмдэглэж иржээ. Тэгвэл 2023 оны тавдугаар сарын есний өдрөөс эхлэн тэд эл өдөр Европын Өдрийг тэмдэглэх юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59