FedEx: Олон улсын нислэгт түүхэндээ анх удаа ээж, охин нисгэгч агаарын хөлгийг хамтран жолооджээ
2023, 5 сарын 15. 17:500

Өнгөрөгч долоо хоногт FedEx тээвэр, хүргэлтийн компаниас мэдээлснээр тус компанийн хоёр нисгэгч олон улсын нислэгт агаарын хөлөг хамтран жолоодсон ээж, охин анхны нисгэгчид болж, түүх бүтээжээ.

Нисгэгчдийг Терри Эйдсон, Николь МакКаллистер гэдэг бөгөөд тэд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-ы өдөр АНУ-ын Мемфис хотоос хөөрсөн бөгөөд 15 цагийн нислэгийн дараагаар 28-ы өдөр Өмнөд Солонгосын Инчон хотод газардсан юм.

Боинг 777 онгоцны ахмад Терри Эйдсоны хувьд өмнө нь бүхээгийн ажилтнаар ажиллаж байсан хэдий ч карьерын хүрээнд өөрчлөлт хийхдээ онгоцны нисгэгч болсон бол түүний охин Николь МакКаллистер, Боинг 777 онгоцны нэгдүгээр нисгэгч, ээжийнхээ мэргэжлийг өвлөж, АНУ-ын Нисэх хүчинд элссэн нэгэн ажээ.

Агаарын тээврийн түүхэнд аав, хүү хоёр нисгэгч агаарын хөлгийг хамтран жолоодох явдал бишгүй тохиолддог ч олон улсын нислэгт ээж, охин хоёр нисгэгч хамтран ниссэн түүх үгүй юм. Тиймээс энэ удаагийн нислэг нь ээж охин хоёрын хувьд мөн агаарын тээврийн түүхэнд нэгэн тэмдэглэлт үйл явдал болжээ.


Эх сурвалж: Fox Business

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17