БНХАУ 78 настай америк иргэнд бүх насаар нь хорих ял оноожээ
2023, 5 сарын 15. 19:360

Даваа гарагт БНХАУ 78 настай америк иргэнийг тагнуулын хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноожээ.

Хэрэгтний хувьд Хонконг улсад байнгын оршин суух эрхтэй америк хүн юм.

Жон Шинг-Ван Леунг нь хоёр жилийн өмнө Хятадын сөрөг тагнуулын газрын орон нутгийн товчооныхонд баривчлагдсан бөгөөд энэ даваа гарагт л ялаа сонсож байгаа ажээ. Шүүх хурлын хувьд хаалттай болж өнгөрсөн ба шүүхээс мэдэгдсэнээр хэрэгтэн тагнуулын хэргээр шийтгүүлж, улс төрийн эрхээ бүх насаараа хасуулан бүх насаараа хоригдох ял сонссон гэсэн юм. Хятадын талаас түүний ялын тухайд үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ. Одоогийн байдлаар Жон Шинг-Ван Леунгийг хаанаас баривчилсан тухай тодорхой мэдээлэл үгүй юм.

БНХАУ-ын хувьд тагнуулын холбогдолтой гэмт хэргийн шүүх хурлыг хаалттай зохион байгуулдаг бөгөөд хэргийн тухайд болон оноосон ялын тухай дэлгэрэнгүй мэдээлдэггүй билээ.

Үйл явдлын хүрээнд АНУ-ын Бээжин дэх элчин сайдын яамнаас мэдээлснээр тэд болсон хэргийн тухай мэдээлэл авсан гэсэн юм. Тэдний мэдэгдсэнээр, “АНУ-ын Төрийн департментын хувьд хилийн чанад дахь ард иргэдийн маань аюулгүй байдлаас илүү чухал зүйл үгүй” гэжээ.

BBC агентлагаас мэдээлснээр энэхүү ял нь БНХАУ болоод АНУ-ын хоорондох хурцадмал байдлыг улам дордуулж магадгүй гэсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
0
5
6
14
6
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04