ТОП-100 шалгаруулалтад групп компаниудын амжилтаар М-Си-Эс Групп нэгдүгээрт эрэмбэлэгдлээ
5 сарын 18. 14:250

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг ТОП-100 шалгаруулалтад групп компанийн амжилтаар М-Си-Эс Групп нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтад энэ удаа зөвхөн хувийн хэвшлийн байгууллагуудыг эрэмбэлэн өргөмжилсөн нь онцлог байв.

Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг энэхүү шалгаруулалтад Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, Юнивишн, Тотал Дистрибюшин, М-Си-Эс Интернэйшнл, Юнисервис Солюшн, М-Си-Эс Проперти, Интернэйшнл Медикал Сентер, Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс зэрэг М-Си-Эс Группийн арван компани шилдгээр шалгарсан юм.

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 2.5 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2022 онд 722 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Бид өөрийн болон бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтууд хийн тогтвортой ажлын байр шинээр бий болгож, түүнийгээ эдийн засгийн хүнд үеүд, цар тахлын жилүүдэд ч хэвээр хадгалах бодлогыг тууштай баримталсан бөгөөд 13 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар хангаж байна.

М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлж, аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, менежментийн туршлагаа хуваалцах, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Тухайлбал 2022 онд нийт 2.3 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 5600 гаруй аж ахуйн нэгж, 1397 хувь хүнээс 1.5 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч бизнес эрхлэгчдээ дэмжсэн байна.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бид бизнесийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын үйлсдээ мөрдлөг болгон ажиллахыг зорьдог. Энэхүү бодлогынхоо хүрээнд группийн компаниуд нь нийгэмд эерэг нөлөөтэй, байгаль орчинд халгүй, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж 2022 онд нийт 32 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулсан байна.

Ийнхүү бид өдөр бүр 2 тэрбум, сард 60 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 13 мянган ажилтандаа сард 32 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 7000 гаруй бизнес эрхлэгчээс сард 128 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар 30 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Польш улс ирэх зургаадугаар сарын нэгнээс Орос, Беларусийн ачааны тэргийг хилээрээ нэвтрүүлэхгүй
02023-5-30 20:27
Оросын тагнуул халим Хвалдимир Шведийн эргээс олджээ
02023-5-30 19:39
CNN: Дэлхийн топ 31 тэрбумтан АНУ-ын Төрийн сангаас илүү хөрөнгөтэй байна
02023-5-30 18:58
Диснейн “Бяцхан лусын дагина” кино нээлтээ хийсэн эхний 7 хоногтоо 117 сая ам.долларын ашиг олжээ
02023-5-30 18:14
Foxconn үйлдвэр дор хаяж 90 хоног ажилласан шинэ ажилчдадаа 3,000 хүртэлх юанийн урамшуулал олгох болжээ
02023-5-30 16:53
Москва хот руу дроноор довтолж, хэд хэдэн байгууламж сүйджээ
12023-5-30 16:15
Элизабет Холмсын ял эдлэх гэж буй хорих ангийн хүмүүжигчид болон харгалзагчид түүнийг тэсч ядан хүлээж байна
02023-5-30 11:15
Гитлерийн амрагийн түүнд бэлэглэсэн харандааг дуудлага худалдаагаар борлуулна
02023-5-30 2:39
БНХАУ Япон улсыг хагас дамжуулагчийн экспортод тавьж буй хяналтаа зогсооход уриаллаа
02023-5-29 19:50
Українська Правда: Дайн эхэлснээс хойш 460 хоногт ОХУ 207 мянган цэргээ алдсан
02023-5-29 18:47