
Мягмар гарагт ОХУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Белгород мужид халдлага үйлдсэн новшнуудыг харх шиг устгах хэрэгтэй гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, “Энэ новшнуудын хувьд, тэднийг үүнээс өөрөөр нэрлэх арга алга, тэднийг янз бүрээр тодорхойлж болно. Гэвч гол асуудал нь тэднийг хэрхэх вэ гэдэг юм. Тэд яг л харх шиг аяглаж байгаа тул тэднийг шоронд хорихоос илүүтэй харх шиг устгах хэрэгтэй.
Киевийн талаас өөрсдийгөө энэ халдлагатай ямар ч холбоогүй гэж мэдэгдэж байгаа хэдий ч энэ бол мэдээж худал. Туйлын худал.
Энэ хорлон сүйтгэх ажиллагааны хариуцлагыг Киевийн засгийн газар, хийгээд Вашингтон, Европын Холбооны орнууд болон Британи зэрэг тэднийг ивээн тэтгэгч орнууд хүлээх болно. Энэ бол тэдний хариуцлага” гэжээ.
Эх сурвалж: ТАСС