
Лхагва гарагт BBC агентлагаас мэдээлснээр Их Британи улсад инфляц буурч байгаа ч хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 45 жилийн хугацаан дахь хамгийн хурднаар өсөж байна гэжээ.
Их Британийн Үндэсний Статистикийн Албанаас танилцуулсан тоон мэдээллээс үзвэл өнгөрөгч дөрөвдүгээр сард тус улсын инфляцын түвшин 2022 оны наймдугаар сараас хойш анх удаагаа 2 оронтой тооноос бууж, 8.7 хувьд хүрсэн юм. Гэсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүний инфляц 19.1 хувьтай байгаа нь тус улсын сүүлийн 45 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд дөхсөн тоо ажээ.
Үйл явдлын хүрээнд Их Британийн Сангийн яамны канцлер Жереми Хантын хэлснээр инфляц буурч буй нь сайшаалтай хэрэг ч инфляцыг тогтоон барих тэмцэл дуусах болоогүй гэсэн байна.
BBC агентлагаас тайлбарлаж байгаагаар инфляц буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь эрчим хүчний үнэ боловч хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь Украины дайн хийгээд цаг агаарын эрс тэс байдал ургацад нөлөөлсөнтэй холбоотой гэжээ.
Эх сурвалж: BBC