
Британийн энтертайнмент мэдээллийн Daily Star сонин орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр Тесла брэндийн цахилгаан автомашин хөлөглөсөн нэгэн эмэгтэй шатахуун түгээх станцад очин автомашиныхаа шатахууны савыг хайсан дүрс бичлэг цахим ертөнцөөр олны анхааралд өртсөн талаар онцолжээ.
Тус мэдээнд дурдсанаар Английн Шеффилд хотод амьдардаг 22 настай Даниел Райт гэх эмэгтэй саяхан Тесла компанийн үйлдвэрлэсэн цахилгаан автомашинтайгаа шатахуун түгээх станц руу очсон байна.
Цээжин хэсэгтээ гүн ухлаадас бүхий цамц өмссөн Райт доош тонгойн шатахууны сав хайх аж.
Үүнийг харсан шатахуун түгээх станцын ажилтан түүнд туслахаар яаравчлан ирэхэд бүсгүй түүнийг сонирхсондоо түүнийг чиглэн ирж байна хэмээн эндүүрч өөрийгөө улам эвгүй байдалд оруулсан байна.
Харин энэ үед шатахуун түгээх станцын ажилтан “Цахилгаан машинд шатахуун хийх гэж байгаа хэрэг үү?” хэмээн асуусан байна.
Тэдний эргэн тойронд байсан бусад автомашин эзэмшигчид ч юу хийж байгаагаа мэдэж байгаа эсэхийг нь түүнээс асуусан байна.
Райт "Би цахилгаан машин унаж яваагаа мартчихсан байна. Би ямар ч бодолгүйгээр шатахуун түгээх станц руу ирсэн нь миний алдаа” хэмээн өгүүлжээ.
Энэхүү бичлэг нийгмийн сүлжээнд асар олон хандалт авсан талаар хэвлэлүүд мэдээлсэн байна. Уг бичлэг одоогийн байдлаар 40 сая үзэлттэй болоод байгаа ба интернэт хэрэглэгчид түүний энэхүү үйлдлийг “тэнэг үйлдэл” хэмээн шүүмжилсээр байгаа аж. Зарим цахим хэрэглэгчид түүнийг жүжиглээд байгаа юм биш үү хэмээн хардсан байна.
Цахилгаан машин унасан хэрнээ шатахуун түгээх станцад очсон хүмүүс зөвхөн Райтаар тогтохгүй юм.


Райт энэхүү үйл явдлын “ачаар” нэр хүндээ өсгөж чадсан гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрээр жилд 500,000 еврогийн орлоготой алдартай уран бүтээлч гэнэ.
Эх сурвалж: Asiae
Бүх юмыг бэлэнчилсээр толгой нь ажиллахаа больсон барууныхан бид ч ийм болох гээд л байгаа