Индонез улс хөнгөн цагааны үйлдвэрлэлд ашигладаг бокситын экспортыг хориглохоор шийдвэрлэжээ
5 сарын 25. 10:200

Индонез улс ирэх сараас бокситын хүдрийн экспортыг хориглох шийдвэр гаргажээ. Индонез бол хөнгөн цагааны үйлдвэрлэлд ашиглагддаг боксит олборлолтын хэмжээгээр дэлхийд зургаад ордог улс билээ. Харин зэс, хар тугалга, төмрийн хүдрийн экспортыг ирэх оны тавдугаар сар хүртэл зөвшөөрөх шийдвэр гаргасан байна.

Индонезийн CNBC сувгийн 24-ний өдөр мэдээлснээр, Индонезийн Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Арифин Тасриф ирэх оны тавдугаар сар хүртэл зэс, төмрийн хүдэр, хар тугалга, цайр экспортлохыг зөвшөөрч байгаа бол боксит экспортлохыг хориглох шийдвэр төлөвлөсний дагуу үргэлжилнэ гэж мэдэгдэв. Индонез улс боксит зэрэг ашигт малтмалын экспортод хориг тавьснаа өнгөрсөн оны сүүлээр зарласан билээ.

Тус улсын эрх баригчдын зүгээс бокситын хүдэр экспортлохыг хориглох шийдвэр гаргасан нь аж үйлдвэрийн цаашдын өсөлтийг дэмжих зорилготой аж. Ашиг багатай ашигт малтмалыг борлуулахаас илүүтэй дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөгтэй бараа бүтээгдэхүүн экспортлох стратегийг баримталж буй юм. Тус улсын хувьд 2020 онд никель экспортлохыг хориглосноор эерэг үр нөлөөг нь бодитоор мэдэрч байжээ.

Гэвч энэхүү шийдвэр нь уурхайчдын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Учир нь одоо олборлож буй бокситыг бүрэн боловсруулж чадахуйц тооны боловсруулах үйлдвэр хараахан байхгүй байгаатай холбоотой.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Турк: Режеп Тайип Эрдоган улиран сонгогдсоноор лирийн ам.доллартой харьцах ханш түүхэн доод хэмжээнд хүрчээ
02023-5-29 17:15
Их Британи: Mars шоколад гялгар савлагаагаа цаасан савлагаагаар солилоо
02023-5-29 16:52
Хятадын C919 зорчигч тээврийн агаарын хөлөг үйлчилгээнд нэвтэрлээ
02023-5-29 12:41
Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулж, улиран сонгогдлоо
02023-5-29 12:06
ОУВС-ын зүгээс АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдыг бага зэрэг өсгөжээ
02023-5-29 9:53
Улс орнуудын ам.долларын гадаад валютын нөөц сүүлийн 20 жилд байгаагүй доод түвшинд хүрчээ
02023-5-29 9:16
First Republic банкны шинэ эзэн болоод буй JP Morgan тус банкны 1000 ажилтныг цомхотгохоо мэдэгдэв
02023-5-27 14:01
АНУ: Умард Солонгостой холбоотой 4.4 сая ам.доллараар хэмжигдэх виртуал хөрөнгийг царцаажээ
12023-5-27 11:21
Япон улс Оросын эсрэг тавьсан хоригийн арга хэмжээгээ өргөжүүлжээ
02023-5-26 19:49
Дмитрий Медведев: Зөнөглөх өвчтэй эр сонгуульд ялахгүй байх нь л чухал байна
02023-5-26 17:32