
Умард Солонгос бараг бүх төрлийн баллистик болон далавчит пуужин бүтээсэн ч АНУ, Япон, Өмнөд Солонгос руу довтлох оролдлого хийхгүй байгаа талаар БНАСАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд онцолжээ.
БНАСАУ-д суугаа ОХУ-ын элчин сайд Александр Мацегора өнөөдөр буюу 25-ны өдөр Оросын төрийн мэдлийн РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа, Умард Солонгосын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор сүүлийн арван жилд баллистик болон далавчит пуужингийн бараг бүх цувралыг бүтээж, олон арван туршилт хийсэн гэж мэдэгджээ.
АНУ-ын талаас үзүүлдэг цэрэг, улс төр, эдийн засгийн дарамт шахалт, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого зэрэг шууд заналхийлэл байхгүй бол Умард Солонгосын удирдлагад цөмийн болон пуужингийн томоохон хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ямар ч шалтгаан байхгүй гэж элчин сайд Мацегора мөн дурдсан байна.
Түүнчлэн тэрээр Умард Солонгосын тал АНУ, Япон, Өмнөд Солонгос руу довтолж, эзлэн түрэмгийлж, тэдний улс төрийн тогтолцоог түлхэн унагах оролдлого хийхгүй нь тодорхой. Зөвхөн тэднийг зүгээр орхихыг л хүсч байгаа ба харин өөрсдийг нь доромжилсон тохиолдолд тэвчихгүй гэдгээ олон улсад харуулдаг гэв.
Эх сурвалж: YTN
Гоё сайхан байна.