Австрали: Ирэх 7-р сараас эхлэн цахилгаан эрчим хүчний үнийг 25 хүртэл хувиар нэмэгдүүлнэ
5 сарын 25. 12:270

Австралийн зарим мужуудад ирэх 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан, эрчим хүчний үнэ 25 хүртэл хувиар нэмэгдэхээр болжээ.

Орон нутгийн цагаар 25-ны өдөр Австралийн Эрчим хүчний газар цахилгаан эрчим хүчний тарифын стандартыг тогтоосон зах зээлийн үндсэн үнийг шинэчлэхээр болсноо мэдэгдсэн байна.

Энэхүү шийдвэрийн хүрээнд Шинэ Өмнөд Уэльс, Өмнөд Австрали, Квинсленд, Виктория зэрэг мужуудад цахилгаан эрчим хүчний үнийг 19.6-25 хувиар өсгөхөөр болжээ.

Энэ нь Австралийн Эрчим хүчний газраас өнгөрөгч 3-р сард урьдчилан таамаглаж байсан 20-22 хувийн өсөлтөөс арай өндөр байгаа боловч өнгөрсөн оны 10-р сард 35-50 хувиар нэмж болзошгүй хэмээн мэдэгдэж байснаас хамаагүй доогуур байгаа юм.

Нүүрс, байгалийн хий зэрэг эрчим хүчний эх үүсвэр болсон түүхий эдийн үнэ мэдэгдэхүйц өсөхийн хэрээр цахилгааны үнийг ийнхүү өсгөхөөс аргагүй нөхцөл байдалд хүрсэн тухайгаа тус улсын Эрчим хүчний газар тайлбарласан байна.

Украины дайны улмаас нүүрс, байгалийн хийн үнэ огцом өсөж, цахилгаан эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болохтой зэрэгцэн өнгөрсөн оны 12-р сард Австралийн засгийн газрын зүгээс нүүрс, байгалийн хийн бөөний үнийн дээд хязгаарыг тогтоон, хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Австралийн цахилгаан эрчим хүчний зах зээлийн багагүй хувийг эзэлдэг нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын насжилт нь эрчим хүчний хангамж тасалдах нэг шалтгаан болж байгаа аж. Улмаар цахилгаан, эрчим хүчний үнийн өсөлтөд ч голлох үүрэг гүйцэтгэж буйг дурдахгүй байж болохгүй.

Тус улсын хувьд 2040 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчнээс гарган авахаа мэдэгдсэн ба уг мэдэгдлийнхээ хүрээнд хуучны нүүрсний цахилгаан станцуудаа үе шаттайгаар хааж байгаа юм. Гэвч сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх шинэ байгууламжийн бүтээн байгуулалт, аюулгүй байдлыг хангах ажил удаашралтай байгаагаас эрчим хүчний хомсдолд ороод байгаа аж.

Байр орон сууцны түрээс болон бодлогын хүүгийн өсөлт зэрэг шалтгаанаас үүдэн зээлийн хүүгийн дарамт нэмэгдсэний улмаас амьжиргааны зардал нь багагүй өсөөд буй австраличуудын хувьд цахилгаан эрчим хүчний үнийг нэмэхээр болсон энэхүү шийдвэр ихээхэн дарамт болж байгаа нь дамжиггүй. Ийм учраас Австралийн Засгийн газар 2023-2024 оны санхүүгийн жилийн төсөвт айл өрх бүрт эрчим хүчний татаас болгон 500 австрали доллар олгохоор шийдвэрлэсэн байна.

Гэвч нэг удаа татаас олгохоос илүү цахилгааны тарифын нэмэгдлийг нөхөх шаардлага үүссэн тул сөрөг хүчний зүгээс ч “Атомын цахилгаан станцыг эрчим хүчний үйлдвэрлэлд нэвтрүүлэх ёстой” гэх байр суурь хүчтэй сонсогдох болоод байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Турк: Режеп Тайип Эрдоган улиран сонгогдсоноор лирийн ам.доллартой харьцах ханш түүхэн доод хэмжээнд хүрчээ
02023-5-29 17:15
Их Британи: Mars шоколад гялгар савлагаагаа цаасан савлагаагаар солилоо
02023-5-29 16:52
Хятадын C919 зорчигч тээврийн агаарын хөлөг үйлчилгээнд нэвтэрлээ
02023-5-29 12:41
Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулж, улиран сонгогдлоо
02023-5-29 12:06
ОУВС-ын зүгээс АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдыг бага зэрэг өсгөжээ
02023-5-29 9:53
Улс орнуудын ам.долларын гадаад валютын нөөц сүүлийн 20 жилд байгаагүй доод түвшинд хүрчээ
02023-5-29 9:16
First Republic банкны шинэ эзэн болоод буй JP Morgan тус банкны 1000 ажилтныг цомхотгохоо мэдэгдэв
02023-5-27 14:01
АНУ: Умард Солонгостой холбоотой 4.4 сая ам.доллараар хэмжигдэх виртуал хөрөнгийг царцаажээ
12023-5-27 11:21
Япон улс Оросын эсрэг тавьсан хоригийн арга хэмжээгээ өргөжүүлжээ
02023-5-26 19:49
Дмитрий Медведев: Зөнөглөх өвчтэй эр сонгуульд ялахгүй байх нь л чухал байна
02023-5-26 17:32