Wall Street Journal: Өмнөд Солонгосын тал АНУ-аар дамжуулан Украинд олон тооны их бууны сум нийлүүлж байна
5 сарын 25. 13:000

Өмнөд Солонгосын тал Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украинд хэдэн зуун мянган их бууны сум нийлүүлэх шийдвэр гаргасан ба өдгөө шилжүүлэх шатандаа явж байгаа талаар Wall Street Journal сонин мэдээлсэн байна.

Өмнөд Солонгос нууц гэрээний дагуу эдгээр сумнуудыг АНУ руу шилжүүлж байгаа бөгөөд шилжүүлэх үйл явц дууссаны дараа Украин руу үе шаттайгаар илгээх төлөвлөгөөтэй байгаа талаар тус мэдээнд дурджээ.

Түүнчлэн АНУ-ын албаныхны үзэж буйгаар энэ нь Украины талын Оросын эсрэг довтлох ажиллагаанд эергээр нөлөөлөхөөс гадна дэлхийн олон улс оронд хориглосон байдаг энэ төрлийн сумыг Украинд нийлүүлэх эсэх талаарх хүнд шийдвэр гаргах хугацааг хойшлуулах боломжийг АНУ-д олгоно хэмээн мэдэгдсэн байна.

Цагаан ордон болон Өмнөд Солонгосын засгийн газар аль аль нь энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яам эдгээр их бууны сумыг хэрхэн шилжүүлж байгаа болон хэзээ бүрэн шилжүүлж дуусах талаар тайлбар өгөхөөс татгалзсан ч Өмнөд Солонгосын засгийн газартай пуужин худалдаж авах талаар хэлэлцэж тохиролцоонд хүрсэн болохоо хүлээн зөвшөөрсөн хэмээн тус сонин цохон тэмдэглэв.

Энэ нь үхлийн зэвсэг нийлүүлэх эсэх талаар эргэлзсээр ирсэн Өмнөд Солонгосын засгийн газрын байр суурь өөрчлөгдсөнийг харуулж байна гэж тус сонин дүгнэжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Турк: Режеп Тайип Эрдоган улиран сонгогдсоноор лирийн ам.доллартой харьцах ханш түүхэн доод хэмжээнд хүрчээ
02023-5-29 17:15
Их Британи: Mars шоколад гялгар савлагаагаа цаасан савлагаагаар солилоо
02023-5-29 16:52
Хятадын C919 зорчигч тээврийн агаарын хөлөг үйлчилгээнд нэвтэрлээ
02023-5-29 12:41
Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулж, улиран сонгогдлоо
02023-5-29 12:06
ОУВС-ын зүгээс АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдыг бага зэрэг өсгөжээ
02023-5-29 9:53
Улс орнуудын ам.долларын гадаад валютын нөөц сүүлийн 20 жилд байгаагүй доод түвшинд хүрчээ
02023-5-29 9:16
First Republic банкны шинэ эзэн болоод буй JP Morgan тус банкны 1000 ажилтныг цомхотгохоо мэдэгдэв
02023-5-27 14:01
АНУ: Умард Солонгостой холбоотой 4.4 сая ам.доллараар хэмжигдэх виртуал хөрөнгийг царцаажээ
12023-5-27 11:21
Япон улс Оросын эсрэг тавьсан хоригийн арга хэмжээгээ өргөжүүлжээ
02023-5-26 19:49
Дмитрий Медведев: Зөнөглөх өвчтэй эр сонгуульд ялахгүй байх нь л чухал байна
02023-5-26 17:32