Тайланд: Хятадаас түрээсэлсэн панда гэнэт нас барсны улмаас Хятадад 15 сая батын нөхөн төлбөр өгөхөөр болжээ
5 сарын 25. 15:470

Тайландын амьтны хүрээлэнд өнгөрсөн сард нас эцэслэсэн Хятадын аварга хулсны баавгай насжилтын улмаас ийм байдалд хүрсэн болохыг хоёр улсын мэргэжилтнүүдийн хамтарсан задлан шинжилгээгээр тогтоожээ.

Bangkok Post болон Thai PBS мэдээллийн агентлагуудын 25-ны өдөр мэдээлснээр, Тайланд, Хятадын мэргэжилтнүүд өнгөрсөн сарын 19-ний өдөр Тайландын Чианг Май амьтны хүрээлэнд нас барсан Лин Хуйд задлан шинжилгээ хийсэн болохыг онцолсон байна.

Тайландын албаны хүмүүс хэлэхдээ амьтны хүрээлэнгийн зүгээс сүүлийн 20 жилийн хугацаанд Лин Хуйг зохих ёсоор анхаарч, асарч байсныг Хятадын мэргэжилтнүүд баталгаажуулсан хэмээн мэдэгдэв.

Задлан шинжилгээгээр Чианг Май амьтны хүрээлэнгийнхэнтэй холбоотой ямар нэгэн асуудал гараагүй ч тус амьтны хүрээлэнгийн удирдлагууд Лин Хуй хулсны баавгай нас барсны төлөө Хятадын талд 15 сая бат төлөх ёстой гэнэ.

2003 онд Хятадаас ирсэн, Чианг Май хотын амьтны хүрээлэнгийн гол үзвэрүүдийн нэг болох 21 настай Лин Хуй нь эмэгчин хулсны баавгай бөгөөд нас барахынх нь өмнө түүний хамраас цус гарч байсныг тус амьтны хүрээлэнгийн ажилтнууд мэдэгдсэн байна.

Аварга хулсны баавгайнууд нь байгальд 15-20 жил амьдардаг хэдий ч амьтны хүрээлэнд 30 хүртэл жил амьдрах боломжтой нь тогтоогджээ.

Эрүүл мэндийн хувьд ямар ч хэвийн бус шинж тэмдэггүй байсан Лин Хуй гэнэт нас барсанд Тайландын амьтны хүрээлэнг зохих ёсоор арчлаагүй гэсэн хардлага Хятадын талд төрсөн байна.

2003 онд Хятадын засгийн газар Лин Хуйг Чуан Чуан хэмээх эрэгчин аварга хулсны баавгайн хамт урт хугацаагаар Тайландад түрээслүүлсэн аж. Чианг Май амьтны хүрээлэнгийн мэргэжилтэй хэлэхдээ Лин Хуй нь 20 жилийн түрээсийн гэрээгээ дуусгаад ирэх 10-р сард Хятад руу буцах ёстой байсан гэжээ. Харин Чуан Чуан 2019 онд 19 настайдаа мөн л гэнэт нас барсан бөгөөд үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс байсан нь тогтоогдсон байна.

Лин Хуй нас барсан тухайд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин "Лин Хуй нас барсанд Хятад улс гүнээ харамсаж байна" гэж мэдэгдсэн бөгөөд хоёр орны мэргэжилтнүүд үхлийн шалтгааныг тогтоохоор хамтарсан мөрдөн байцаалт эхлүүлсэн байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Амьтны хүрээлэнгийнхэн "Лин Хуйг нас барснаас хойш жуулчдын тоо багассан" гээд хоёр улсын засгийн газрын хэлэлцэх асуудал хэдий ч Хятад улс дахин аварга хулсны баавгай түрээслүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ: АНУ-ын тал iPhone ухаалаг утсыг “тагнах хэрэгсэл” болгон ашиглаж байна
02023-6-3 1:50
Канад улс удалгүй тамхи нэг бүрийн ишийг анхааруулга бүхий зурвастай болгоно
02023-6-2 19:03
Газпром компани энэ сарын 5-12-ы өдрүүдэд ТуркСтрим хийн шугам руу хий шахахгүй
42023-6-2 18:47
Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн алдраа эргүүлэн авчээ
02023-6-2 18:06
Foxconn 2024 оны дөрөвдүгээр сараас Карнатакад iPhone гар утсыг үйлдвэрлэж эхэлнэ
02023-6-2 17:44
Эйр Нью Зеланд компани олон улсын нислэгийн зорчигчдынхоо жинг хэмжиж байна
02023-6-2 16:56
АНУ: 80 настай ерөнхийлөгч Жо Байден нэгэн арга хэмжээний үеэр бүдэрч унажээ
12023-6-2 16:21
Илон Маск CATL компанитай хамтран АНУ-д батарейны үйлдвэр барихаар болсон уу?
02023-6-2 9:25
Австрали: Өнгөрөгч 4-р сард инфляцын түвшин 6.8 хувьд хүрчээ
02023-6-1 15:18
ТАСС: Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бямба гарагт тангараг өргөнө
02023-5-31 17:49