
Лхагва гарагт Германы BMW брэнд шинэ загварын автомашинаа танилцуулжээ. BMW 5-series маркийн шинэ автомашин нь хүний нүдний хөдөлгөөнөөр эгнээ солин тээврийн хөдөлгөөнд оролцох чадвартайгаараа онцлог юм.
Тодруулбал, седан загварын энэ автомашин нь “Highway Assistant” буюу “Хурдны замын туслах” гэсэн тохиргоотой ажээ. Энэхүү тохиргоог идэвхжүүлсэн нөхцөлд жолооч жолоо болон хөлийн гишгүүрүүдийг ашиглалгүйгээр хурдны замаар зорчих гэнэ. Нэгэнт жолоо, гишгүүрүүдэд хүрэхгүй жолооч эгнээ солихыг хүсвэл ердөө солихыг хүссэн эгнээний чигт байх туслах толь руугаа харахад хангалттай юм.
Автомашин нь жолооны ард байрлуулсан хяналтын камераар хүний нүдний хөдөлгөөнийг хянах бөгөөд эгнээ болихоос гадна жолооч замын хөдөлгөөнд анхаарал хандуулахгүй болбоос анхааруулга өгч, тохиргоо автоматаар унтрах ажээ.
CNN сувгаас мэдээлснээр BMW 5-series маркийн шинэ автомашин ирэх аравдугаар сараас худалдаанд гарна гэсэн юм. Харин үнийн хувьд 67,000 ам.доллароос эхлэх гэнэ.
Эх сурвалж: CNN