
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Вьетнам улсад хийсэн айлчлалынхаа үеэр хэвлэлийнхэнд хандан 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар америкчууд зөнөглөх өвчтэй эрийг л сонгохгүй байх нь Москвагийн талд чухал байна хэмээжээ.
Сэтгүүлчдийн зүгээс Дмитрий Медведевт нэгэн асуулт тавьсан нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялбал Москвад илүү ашигтай байх вэ гэсэн юм. Харин тэр энэ асуултад хариулахдаа, “Зөнөглөх өвчтэй эр сонгуульд ялахгүй байх нь л чухал байна. Гэхдээ тийм зүйл болох боломжтой.
Доналд Трампын хувьд тэр бол муугүй залуу, гэхдээ бага зэрэг хулчгар.
Түүхийг авч үзвэл бид Бүгд Найрамдах намынхантай ажиллахад илүү амар байдаг байсан” гэжээ.
Эх сурвалж: ТАСС