Япон улс Оросын эсрэг тавьсан хоригийн арга хэмжээгээ өргөжүүлжээ
5 сарын 26. 19:490

Баасан гарагт Японы Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр Япон улсын засгийн газар ОХУ-ын эсрэг тавьсан хоригийн арга хэмжээгээ өргөжүүлсэн гэжээ.

Япон улсын зүгээс Украин улсад үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн Оросын 24 хувь хүн, хуулийн этгээдийн хөрөнгийг царцааж, 78 байгууллагыг экспортын хоригт оруулахаар төлөвлөсөн байна.

ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр хоригт багтсан хүмүүсийн дунд сэтгүүлч Ольга Скабеева, Спарта батальоны командлагч Артём Жога, Алмаз-Антей концерны ерөнхий захирал Ян Новиков нар байна гэжээ. Мөн оросын иргэдээс гадна хоригт багтсан хүмүүс дунд Украины Донецк, Луганск, Херсон, Запорожжье мужуудын албан тушаалтнууд ч байгаа гэнэ.

Улмаар Япон улс ОХУ-ын эсрэг хориг тавих болсноос хойш өдгөө тус улсын хориг Оросын 1,000 гаруй иргэн, 100 орчим байгууллагыг хамрах болжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Австралийн төв банк бодлогын хүүгээ дахин 25 суурь нэгжээр нэмэгдүүллээ
02023-6-6 15:19
Apple компанийн нэгж хувьцааны үнэ түүхэн дээд амжилтаа эвдсэн ч эргээд унажээ
02023-6-6 12:57
7000 ажилтнаа цомхотгоод буй Disney компани 1.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэх контентыг хасчээ
02023-6-6 6:45
Турк: Ирэх сараас Босфорын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны төлбөрийг нэмэхээр болжээ
02023-6-6 1:06
Үл хөдлөх хөрөнгийн хямрал Европыг тойрохгүй нь бололтой
02023-6-5 22:13
Япон улсын зүгээс ОХУ-ын эсрэг шинэ багц хоригийг нэвтрүүлэхтэй зэрэгцэн Москвагийн талаас хариу арга хэмжээ авахаар зэхэж байна
02023-6-5 21:24
SHRM: Ажил олгогчид хиймэл оюун ухаан бүхий чатботын хэрэглээг хязгаарлаж байна
02023-6-5 20:55
Турк: Ерөнхийлөгч Эрдоган шинэ засгийн газраа танилцуулжээ
02023-6-5 17:20
Илон Маск NBCUniversal компанийн өөр нэгэн удирдах албан тушаалтныг Твиттерт урвууллаа
02023-6-5 16:02
Саудын Араб улс газрын тосны олборлолтоо бууруулахаа мэдэгдсэнээр газрын тосны үнэ өслөө
02023-6-5 14:45