ОУВС-ын зүгээс АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдыг бага зэрэг өсгөжээ
5 сарын 29. 9:530

Олон улсын валютын сан (ОУВС) АНУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 1.6 хувиас 1.7 хувь болгон 0.1 нэгж хувиар өсгөжээ.

Өнгөрсөн онд АНУ-ын эдийн засаг санхүүгийн болон төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн нөхцөл байдлыг ч үл харгалзан тун уян хатан байсан нь хэрэглэгчдийн эрэлт сайжирснаас гадна хөдөлмөрийн зах зээл эрүүл байсантай холбоотой хэмээн ОУВС үнэлсэн байна.

Гэвч нөгөө талаар хэрэглээний эрэлт өндөр, хөдөлмөрийн зах зээл эрүүл байх нь инфляцыг өдүүлдэг сөрөг талтай. Улмаар инфляцын өсөлтийг барих арга хэмжээ авснаар эдийн засгийн өсөлт удааширч, ажил эрхлэлт буурахад хүргэдэг билээ.

ОУВС-аас энэ онд ажилгүйдлийн түвшин хамгийн доод түвшинд буюу 3.8 хувьтай байх болно гэж таамаглаж байсан ч эдийн засгийн өсөлт удааширч байгаатай уялдуулан ирэх оны эцсээр 4.4 хувь хүртэл өснө хэмээн тус сангаас үзсэн байна.

Ирэх сарын 1-ний өдөр дефолт зарлах нь АНУ болон олон улсын эдийн засагт асар их эрсдэл учруулж болзошгүй тул энэхүү эрсдэлээс зайлсхийхийн тулд өрийн таазыг нэн даруй нэмэгдүүлэхийг шаардлага тус улсад тулгараад байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Ford, Хятадын CATL компаниуд батарейны хамтарсан үйлдвэрийнхээ барилгын ажлыг зогсоожээ
2023-9-30 12:29
Мексик: Литийн олборлолтоо өөрсдөө хийх зорилгоор Хятадын компанид өгсөн олборлолтын эрхээ гэнэт цуцалжээ
2023-9-30 2:07
АНУ-ын Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл: Хэлэлцээрт ахиц гарахгүй бол 29-нөөс ажил хаялтыг өргөжүүлнэ
2023-9-29 23:45
Epic Games компани нийт ажиллах хүчнийхээ 16 хувийг орон тооны цомхотголд оруулах болжээ
2023-9-29 19:50
Sony Interactive Entertainment компанийн гүйцэтгэх захирал Жим Райан ирэх онд тэтгэвэртээ гарах болжээ
2023-9-29 19:21
АНУ-д ипотекийн зээлийн хүү сүүлийн 23 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувьд хүрчээ
2023-9-29 18:10
АНУ: Калифорни мужийн хуулиар түргэн хоолны сүлжээ ресторануудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгджээ
2023-9-29 16:23
China Eastern Airlines C919 загварын агаарын хөлгөөс 100 ширхгийг захиалжээ
2023-9-29 13:14
ОХУ: Ирэх онд ДНБ-ий 6 хувийг батлан ​​хамгаалахын салбарт зарцуулахаар төлөвлөжээ
2023-9-29 8:57
НАТО-ийн гишүүн орон удахгүй Оросыг дэмжигч ерөнхий сайдтай болох уу?
02023-9-28 19:20