Гитлерийн амрагийн түүнд бэлэглэсэн харандааг дуудлага худалдаагаар борлуулна
2023, 5 сарын 30. 2:390

Германы улс төрч бөгөөд Нацист нам гэж нэрлэгддэг Үндэсний социалист ажилчдын намын удирдагч Адольф Гитлерт амрагийнх нь бэлэглэсэн хэмээн үздэг харандааг Умард Ирландын Белфаст хотод дуудлага худалдаанд оруулахаар болсон байна.

Британийн өдөр тутмын Guardian сонины орон нутгийн цагаар 28-ний өдөр мэдээлснээр ирэх сарын 6-нд дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж буй уг харандаа нь Гитлертэй удаан хугацааны туршид янаг амрагийн харилцаатай байж байгаад амиа хорлохынх нь өмнөхөн гэрлэсэн Эва Брауны 1941 оны 4-р сарын 20-ны өдөр түүний 52 насны төрсөн өдрөөр бэлэглэсэн харандаа гэдгийг онцлов.

Энэхүү харандааны хойд хэсэгт Адольф Гитлерийн нэрийн эхний үсэгнүүдийг товчлол буюу “AH” хэмээн бичсэн байдаг бол хажуу талд нь “1941 оны 4-р сарын 20” гэсэн огноо болон “Ева” гэх нэрийг сийлсэн байдаг аж.

Түүнчлэн уг харандааны дуудлага худалдааны анхны үнэ нь 50,000-80,000 фунт стерлинг орчим байх гэнэ.

Сонирхуулж хэлэхэд Эва Браун 17 настайдаа нацистуудын албан ёсны гэрэл зурагчны туслахаар ажиллаж байх үедээ Гитлертэй анх танилцаж байжээ. Улмаар энэ үеэс нэлээн хожуу буюу 1930-аад оны эхний хагасаас Гитлертэй янаг амрагийн харилцаатай болсон гэх таамаг байдаг билээ.

Гитлер, Браун нар нацист Германыг ялагдах дөхсөн үед буюу 1945 оны 4-р сарын 28-29-ний өдөр Берлин хотноо байрлах газар доорх байгууламжид хуримаа хийж, 4-р сарын 30-нд хамтдаа амьсгал хураасан байдаг юм.

Гитлер олон нийтийн дунд өөрийн хүчирхэг, баатарлаг дүр төрхийг хадгалж үлдэх зорилгоор хайр дурлал гэх мэт хувийн амьдралаа ихэд нууцалдаг байсан тул Браунтай амрагийн холбоотой байсан нь түүнийг нас барсны дараа л тодорхой болж байв.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Тэнгисийн хүчин 6 сарын хугацаанд Ойрх Дорнодын хамгаалалтад 1 тэрбум ам.доллар зарцуулжээ
02024-4-18 1:18
АНУ болон Европын холбоо Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна
02024-4-17 11:57
Дэлхий даяар ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн ч iPhone-ийн нийлүүлэлт 10 хувиар буурчээ
02024-4-17 7:30
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
12024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46