Элизабет Холмсын ял эдлэх гэж буй хорих ангийн хүмүүжигчид болон харгалзагчид түүнийг тэсч ядан хүлээж байна
2023, 5 сарын 30. 11:152

АНУ-ын Цахиурын хөндийн түүхэн дэх хамгийн том луйврыг хийсэн Theranos компанийн гүйцэтгэх захирал асан Элизабет Холмсыг ялаа эдлэж эхлэх гэж буй энэ үед түүний хоригдох шоронгийн хүмүүжигчид төдийгүй шоронгийн харгалзагч нар уг үйл явдаод ихэд анхаарал хандуулж буй сурагтай.

Wall Street Journal сонин орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдэгдэхдээ “Анхан шатны шүүхээс ял авсан Холмс энэ сарын 30-ны өдрөөс Техас мужийн баруун хойд Хьюстон дахь Брайн Холбооны хорих ангид ялаа эдэлж эхэлнэ" хэмээн мэдээлсэн билээ.

Холмс 2003 онд Стэнфордын Их Сургуулийн Химийн тэнхимд суралцаж байхдаа Theranos компаниа үүсгэн байгуулж байсан бөгөөд хурууны өндөгнөөс авсан хэдхэн дусал цусаар 200 гаруй өвчнийг оношлох төхөөрөмж бүтээснээ зарлаж олны анхаарлыг татаж байлаа. Тэрээр нөлөө бүхий хүмүүстэй дотносон тэднээс 945 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан ба улмаар 2014 онд АНУ-ын Forbes сэтгүүлээс шалгаруулдаг хөрөнгө орлогоороо тэргүүлдэг 400 эрхэмийн жагсаалтын 110 дугаарт бичигдэж байв.

Хамгийн залуу тэрбумтан гэгдэж байсан тэрээр Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсыг санагдуулам хоолойтой хар цамцыг их өмсдөг байсан тул түүнийг "эмэгтэй Жобс" хэмээн нэрлэх болсон юм. Тэрээр мөн “АНУ-ын хамгийн бүтээлч эмэгтэй” гэх шагналыг ч хүртэж байв. Ийнхүү нэг хэсэг алдар нэр нь мандаж явсан түүний хөгжүүлж буй технологи ямар ч амжилтгүй, хуурамч болох нь илэрч 2015 онд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсанаар Холмсын нэр хүнд шалдаа буусан юм.

Улмаар 2018 оны зургадугаар сард Холмс болон түүний амраг, бизнесийн хамтрагч асан 57 настай Рамеш Санни Балвани нарыг залилан хийсэн хэмээн үзэж хэргийг нь шүүхэд шилжүүлсэн билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон анхан шатны шүүх хурлаар түүнд 11 жил 3 сарын хорих ял оноосон ч жирэмсэн гэх мэт шалтгаанаар шууд хоригдоогүй юм..

Холмсын ялаа эдлэх Брайан Холбооны хорих анги нь цагаан захт гэмт хэрэгтнүүд болон хар тамхи, мансууруулах бодистой холбоотой жижиг гарын гэмт хэрэгтнүүд, хууль бус цагаачдыг голчлон хоридог харьцангуй сул хамгаалалт бүхий байгууламж юм. Одоогоор 655 эмэгтэй хүмүүжигчид ялаа эдэлж буй аж.

Wall Street Journal сонины мэдээлж буйгаар “Энэхүү хорих ангийн номын санд Theranos компанийн түүхийн талаар бичигдсэн “Bad Blood” ном энэ оны эхээр шинээр ирсэн бөгөөд энэ нь хоригдлуудын дунд удахгүй ялаа эдэлж эхлэх Холмсын талаарх хүлээлтийг нэмэгдүүлсэн" гэв. Өдгөө тус хорих ангид хүмүүжиж буй Таша Уэйд хэлэхдээ “Зарим хүмүүжигчид Холмстой ойртож дотносохыг хүсэж буй нь үнэн ч хамгийн сонирхолтой нь ийм их хэмжээний мөнгө залилсан хүнд ердөө 11 жилийн ял өгсөнд итгэхгүй байгаа хоригдлууд олон байгаа” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Тус хорих ангид хүмүүжигчид болон шоронгийн харгалзагч нарын дунд хүчирхийлэл үйлдэгдэх тохиолдол тун ховор байдаг ба үл ойлголцол үүссэн тохиолдолд сайндаа л алгадах, үсдэх зэрэг хөнгөн хэлбэрээр хүчирхийлэл үйлдэгддэг байна. Мөн шоронгийн харгалзагч нар хүмүүжигчдэд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж байсан тохиолдол гарч байгаагүй юм. Харин 2020 онд хоригдлуудын дунд бэлгийн хүчирхийллийн нэг тохиолдол гарч байжээ.

Түүнчлэн шинээр ирсэн хүмүүжигчид эхний 90 хоног гал тогоонд ажилладаг ба цагийн 12 центийн цалин авдаг аж. Энэ нь тус ангийн хамгийн хэцүү ажилд тооцогддог гэв. Тэдний зарим нь АНУ-ын Засан хүмүүжүүлэх газрын үйл ажиллагааг нь хариуцдаг дуудлагын төвд телемаркетероор ажилладаг ч Холмс шиг техник технологи, харилцаа холбооны салбар болон цахим ертөнцөд залилан хийсэн хэргээр ял эдэлж буй хүмүүжигчдээр уг ажлыг хийлгэдэггүй байна.

Үүгээр зогсохгүй хорих ангийн харгалзагч нарт ч Холмсын шоронд өнгөрүүлэх өдөр хоногууд ихэд сонирхолтой санагдаж буй бололтой. Тодруулбал “тус хорих ангийн нэг харгалзагч хамтран ажиллагсадтайгаа ярилцахдаа Холмст хоолны сав цэвэрлэх тушаал өгөхийг тэсэн ядан хүлээж байна хэмээн хэлсэн” байна.

Холмс хоригдож байх хугацаандаа өөрийн 22 сартай хүү болон төрөөд удаагүй охинтойгоо амралтын өдрүүдээр уулзах боломжтой ба тус хорих ангийн дотоод журмын дагуу 10-аас доош насны хүүхдүүд ял эдэлж буй эцэг эхийнхээ өвөр дээр сууж болохоос гадна хөхүүл ээж нарт хүүхдээ хөхүүлэх эрх нь ч нээлттэй байдаг аж.

Тэрчлэн стриминг үйлчилгээний Disney+ компани өнгөрсөн жилээс Холмсын түүхийг өгүүлсэн найман ангит “Dropout" нэртэй цувралын зураг авалтад ороод байгаа бөгөөд Холмсын дүрийг Аманда Сейфрид бүтээж байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
2
0
4
6
9
13
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Генетик тест бол луйвар
66.181.161.196
   /
2023, 6 сарын 2. 7:06

Хурууны хээгээр хүүхдийнхээ оюуны чадварыг мэргэжил сонголттой үнэлүүлсэн гээд байгаа нөхөд ирээдүйд үр хүүхэд чинь буруу мэргэжлээр сураад ажил амьдрал орвонгоороо өөрчлөгдөхөд шүүхдэлцээд ч нэгэнт өнгөрсөн цаг хугацааг боломжыг эргүүлэн авч чадахгүй гэдгээ битгий мартаарай

Ээж
150.129.140.244
   /
2023, 6 сарын 2. 15:20

За

1 0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02