Москва хот руу дроноор довтолж, хэд хэдэн байгууламж сүйджээ
2023, 5 сарын 30. 16:151

Мягмар гарагийн өглөө ОХУ-ын нийслэл Москва хот руу дроноор довтолж, хэд хэдэн байгууламж сүйджээ.

Үйл явдалд ОХУ-ын талаас Украин улсыг буруутгасан байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Телеграм хуудаснаа мэдээлснээр “Киевийн талаас дор хаяж 8 дрон ашигласан террорист халдлага үйлдлээ” гэсэн юм. Албаныхны хэлж байгаагаар агаарын довтолгооны дүнд хэд хэдэн байгууламж бага зэргийн хохирол амссан гэжээ.

Хотын захирагч Сергей Собянины хэлснээр довтолгооноос үүдэн гэмтэж бэртсэн хүн үгүй гэсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр Киевийн талаас нисгэсэн 8 дроны гурав нь цахилгааны доголдлын улмаас хяналтаа алдсан бол үлдсэн таван дроныг Москвагийн талаас “Пантсир-С” пуужингийн системээр устгасан юм.

Одоогоор Киевийн талаас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Гэвч BBC агентлагаас мэдээлж байгаагаар даваа гарагт Украины Цэргийн тагнуулын газрын дарга, генерал Киррило Буданов Киев хотыг онилж буй Оросын дайралтад хариу цохилт өгөхөө анхааруулж байсан гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.189.35
   /
2023, 5 сарын 30. 16:22

Ашгүй дэ байгаа оноогүйч гэсэн ,тухайн газарийн хүмүүст айдас бэлэглэх хэрэгтэй

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15