CNN: Дэлхийн топ 31 тэрбумтан АНУ-ын Төрийн сангаас илүү хөрөнгөтэй байна
2023, 5 сарын 30. 18:580

Даваа гарагт CNN сувгаас мэдээлснээр АНУ-ын Төрийн сан дахь бэлэн мөнгөний хэмжээ аюултай доод түвшинд хүрч байна гэжээ.

ХНС-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээг авч үзвэл тавдугаар сарын 25-ы өдрийн байдлаар АНУ-ын Төрийн сан дахь бэлэн мөнгөний хэмжээ ердөө 38.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан юм. Энэ нь нэг сарын өмнөхөөс даруй 200 тэрбум ам.доллароор бага үзүүлэлт бөгөөд төрийн сангийн хамгийн доод түвшин болох 30 тэрбум ам.долларт хүрэхэд тун ойртсон үзүүлэлт ажээ.

CNN сувгаас төрийн сангийн бэлэн мөнгөний хэмжээг дэлхийн тэргүүн баячуудын хөрөнгийн хэмжээтэй харьцуулж үзсэнээр дэлхийн топ 31 тэрбумтан АНУ-ын Төрийн сангаас илүү хөрөнгөтэй гэсэн тооцоолол гарсан байна. Тодруулбал, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Бернард Арногийн хөрөнгө л гэхэд нийт 193 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бол түүний дараа бичигдэж буй ноён Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 185 тэрбум ам.доллар хүрч байгаа юм.

Төрийн сангийн нарийн бичгийн дарга Жанет Йелленийн анхааруулж байгаагаар зургаадугаар сарын таван гэхэд АНУ-ын Конгресс өрийн хязгаараа сунгахгүй болбоос тус улсын засгийн газар үүргээ биелүүлж чадахгүй хэмжээнд хүрнэ гэсэн билээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53