350 орчим эрдэмтэд, компанийн удирдлагууд хиймэл оюун ухааны аюулыг цөмийн зэвсэгтэй зүйрлүүлжээ
2023, 5 сарын 31. 2:020

350 орчим мэдээллийн технологийн компанийн удирдлагууд болон эрдэмтэд хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны аюулын талаар сэрэмжлүүлсэн байна.

"Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын төв” гэх ашгийн бус байгууллагын зүгээс хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтнийг мөхөөх магадлал бий гэдгийг дурдаад уг технологийг хянах шаардлагатай гэж мэдэгдсэн талаар Wall Street Journal сонин мэдээлэв.

Тус ашигийн бус байгууллага нь “Хиймэл оюун ухаантай холбоотойгоор тулгарч болзошгүй хүн төрөлхтний мөхлийн эрсдлийг бууруулах нь дэлхий нийтийн тэргүүлэх зорилт болох ёстой" хэмээн уриалжээ.

Мөн хиймэл оюун ухааны хор хөнөөлийг цөмийн зэвсэг болон шинээр үүсч буй халдварт өвчинтэй харьцуулж, олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагатайг онцоллоо.

Энэхүү мэдэгдэлд сүүлийн үед олны анхаарлын төвд буй AI ChatGPT-г хөгжүүлэгч OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман, Microsoft-ын технологи хариуцсан захирал Кевин Скотт, Google компанийн хиймэл оюун ухааны салбарын тэргүүн Лила Ибрахим зэрэг холбогдох салбарын олон тооны мэргэжилтэн, эрдэмтэд гарын үсэг зурсан байна.

Өмнө нь OpenAI-ийн гүйцэтгэх захирал Алтман хиймэл оюун ухааны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг хянахын тулд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй хэмээн санал бодлоо солилцож байсан билээ.

Энэ сарын эхээр Цагаан ордон буюу дэд ерөнхийлөгч Камала Харрисын зүгээс зохион байгуулсан уулзалт арга хэмжээнд Google, Open AI зэрэг салбартаа тэргүүлэгч компаниуд оролцож байсан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01