Nvidia зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.доллараас давсан хагас дамжуулагчийн салбарын анхны компани болжээ
2023, 5 сарын 31. 12:230

Орон нутгийн цагаар 30-ны өдөр хагас дамжуулагч үйлдвэрлэгч АНУ-ын Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ хиймэл оюун ухааны технологийн ачаар нэг их наяд ам.долларыг давжээ.

CNBC зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр Nvidia компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр мөн өдрийн турш 404.86 доллар болж өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.доллараас давсан болохыг онцлон тэмдэглэв.

Нью-Йоркийн хөрөнгийн биржид 1 их наяд ам.долларын үнэлгээтэй ердөө таван компани байдаг бөгөөд үүнд Apple, Microsoft (MS), Google-ийн толгой компани болох Alphabet, Amazon ордог бол одоо уг жагсаалтад Nvidia компани ийнхүү нэмэгдсэн байна.

Хиймэл оюун ухаанд суурилсан ChatGPT чатбот гарсан нь тус компанийн үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ он гарсаар Nvidia -гийн хувьцааны үнэ 166 хувиар өсөөд байгаа аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02