Шинэ Зеландын агаарын тээвэрлэгч Эйр Нью Зеланд компани олон улсын нислэгийн зорчигчдынхоо жинг хэмжих болжээ. Үүний шалтгаан нь тэд зорчигчдын дундаж жинг тооцоолох шаардлагатай болсон байна.
Авиакомпанийн зүгээс мэдэгдсэнээр зорчигчдын биеийн жинг хэмжихэд тэд зорчигчдын нэр, насыг тэмдэглэхгүй бөгөөд ердөө жинг тодорхойлж, мэдээллийн сандаа хадгална гэсэн юм. Ингэснээр тэд тоон мэдээлэлд үндэслэн хэтийн ирээдүйд шатахуун зарцуулалтыг багасгах ажээ. Мөн зорчигчид жингээ хэмжүүлэх нь сайн дурын үндэс дээр тулгуурлах гэнэ.
Эйр Нью Зеландын хувьд өмнө нь 2021 онд дотоодын нислэгийн зорчигчдынхоо жинг ийн хэмжиж байсан юм.
Тийнхүү тэдний зүгээс олон улсын нислэгийн 10,000 гаруй зорчигчийг жингээ хэмжүүлнэ үү хэмээн хүсжээ.
Эх сурвалж: BBC