Тэрбумтан Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн алдраа эргүүлэн авчээ. BBC сувгаас мэдээлснээр ноён Маскийн нийт хөрөнгийн хэмжээ өнгөрөгч таван сарын хугацаанд нийт 55.3 тэрбум ам.доллароор өссөнөөр өдгөө түүний хөрөнгө 192 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна гэсэн юм.
Түүний хөрөнгө ийн өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Тесла компанийн үнэлгээ өссөнтэй холбоотой ажээ.
Харин түүнээс өмнө дэлхийн хамгийн чинээлэг эрхмээр нэрлэгдэж байсан Бернард Арногийн хувьд он гарсаар 24.5 тэрбум ам.доллар алдсанаар хоёрдугаарт бичигдэх болсон байна.
Илон Маск нь өнгөрөгч арванхоёрдугаар сарыг хүртэл дэлхийн хамгийн чинээлэг эрхмээр нэрлэгдэж байсан ч LMVH компанийн нэгж хувьцааны үнэлгээ өссөнөөр Бернард Арно түүнийг байрыг эзлэх болсон юм. Тийнхүү Илон Маск, Бернард Арногийн араас тэрбумтан Жефф Безос, Билл Гейтс нар гурав, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC