Саудын Араб улс газрын тосны олборлолтоо бууруулахаа мэдэгдсэнээр газрын тосны үнэ өслөө
2023, 6 сарын 5. 14:450

Газрын тос олборлогч орнууд олон улсын зах зээлд үнэ нь буурсаар буй газрын тосны үнийг өсгөхөөр олборлолтоо дахин бууруулах болжээ.

Тодруулбал, даваа гарагт BBC сувгаас мэдээлснээр Саудын Араб улс л гэхэд долоодугаар сараас эхлэн өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1 сая баррелиар бууруулах болсон бөгөөд Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллагаас мэдэгдсэнээр тэд 2024 оноос эхлэн өдрийн олборлолтоо 1.4 сая баррелиар бууруулахаар зорьж байгаа гэсэн байна.

Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллагын хувьд дэлхийн түүхий газрын тосны 40 орчим хувийг бүрдүүлдэг тул тэдний шийдвэр газрын тосны олон улсын зах зээл дэх үнэд ихээхэн нөлөө үзүүлдэг юм.

Тийнхүү олборлолтыг танах тухай мэдээ гарсан даруй даваа гарагийн өглөө Ази тивд нэг баррель газрын тосны үнэ 2.4 хувиар өссөн байна.

Үйл явдлын хүрээнд ОХУ-ын Шадар сайд Александер Новакийн мэдэгдсэнээр Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллага өнгөрөгч оны аравдугаар сараас хойш өдрийн олборлолтоо 3.66 сая баррелиар бууруулсан гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
02024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02