Турк: Ерөнхийлөгч Эрдоган шинэ засгийн газраа танилцуулжээ
2023, 6 сарын 5. 17:200

Өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, дахин 5 жил тус улсыг удирдах болсон билээ. Тэгвэл ноён Эрдоган бямба гарагийн орой шинэ засгийн газрын бүрэлдэхүүнээ нэрлэсэн байна.

ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр ноён Эрдоган засгийн газрын бүрэлдэхүүнээ бараг бүхэлд нь өөрчилсөн гэнэ.

Шинэ томилгоотой танилцвал, Туркийн шинэ Гадаад хэргийн сайдаар Үндэсний Тагнуулын байгууллагын дарга Хакан Фидан, Батлан хамгаалах яамны сайдаар Жанжин штабын дарга Ясар Гулер, Дотоод хэргийн сайдаар Станбул хотын захирагч Али Йерликая, Сангийн яамны сайдаар Мехмет Симсек, Эрчим хүч, байгалийн нөөцийн яамны сайдаар Алпарслан Байрактар нар томилогджээ.

Түүний зүгээс амласан ёсоор шадар сайдын тоог нэмээгүй бөгөөд шадар сайд нэг байхад хангалттай хэмээж, Фуат Октайн оронд Жевдет Йылмазыг томилсон байна.

Харин засгийн газрын бүрэлдэхүүнийг шинэчлэхэд байр сууриа хадгалж үлдсэн хоёр сайд нь Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа, Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой нар ажээ.

Бусад сайд:

Хууль зүйн яамны сайд: Йылмаз Тунч,

Залуучууд, спортын яамны сайд: Осман Ашкин Бак,

Тээвэр, дэд бүтцийн яамны сайд: Абдулкадир Уралоглу,

Хүрээлэн буй орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд: Мехмет Озхасеки,

Гэр бүл, нийгмийн үйлчилгээний яамны сайд: Махинур Оздемир Гоктас,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд: Ведат Исихан,

Үндэсний боловсролын яамны сайд: Юсуф Текин,

Аж үйлдвэр, технологийн яамны сайд: Мехмет Фатих Касир,

Хөдөө аж ахуй, ойн яамны сайд: Ибрахим Юмакли.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15