SHRM: Ажил олгогчид хиймэл оюун ухаан бүхий чатботын хэрэглээг хязгаарлаж байна
2023, 6 сарын 5. 20:550

Ажил олгогчид хиймэл оюун ухаан бүхий чатботын хэрэглээг хязгаарлаж байгаа энэ үед Apple компани тэдний эгнээнд нэгджээ. Үүний шалтгаан нь ажил олгогчдын зүгээс ажилтнууд хиймэл оюун ухаан ашиглаж байхдаа байгууллагын нууцын зэрэглэлтэй мэдээ мэдээллийг санамсаргүй байдлаар алдах боломжтой гэж болгоомжилж байгаатай холбоотой гэнэ.

Улмаар SHRM хүний нөөцийн холбооноос ямар, ямар ажил олгогч ямар шалтгааны учраас хиймэл оюун ухааны хэрэглээг хязгаарлаж байгааг жагсаажээ. Үүнтэй танилцвал:

Мэдээлэл алдагдах. Уолл Стрит Журнал сониноос мэдээлснээр JPMorgan Chase, Verizon гэх компаниуд хиймэл оюун ухаан бүхий ChatGPT технологийн хэрэглээг дотооддоо бүрэн хориглосон бол Amazon компани инженерүүддээ өөрсдийн хөгжүүлсэн хиймэл оюун ухааныг ашиглахыг уриалсан байна. Учир нь хиймэл оюун ухаан хэрэглэгч ямар нэг өгөгдөл оруулахад өгөгдлийг тэд хөгжүүлэгчид рүүгээ нийлүүлдэг тул ажилтнууд санамсаргүй байдлаар нууцын зэрэглэлтэй мэдээлэл алдах боломжтой юм.

Өгөгдлийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулах. The Verge мэдээллийн сайтаас мэдээлснээр Samsung компани саяхан дотооддоо болон компани дээр бүртгэлтэй төхөөрөмжүүдийг ашиглан хиймэл оюун ухаан хэрэглэхийг хориглосон бөгөөд үүний шалтгаан нь тэд нууцын зэрэглэлтэй мэдээллийг хиймэл оюун ухаан бүхий талбарт байршуулах нь байгууллагын аюулгүй ажиллагаанд халдсан хэрэг болно гэж үзсэнтэй холбоотой гэжээ.

Үйл явдлын хүрээнд SHRM хүний нөөцийн холбооноос зөвлөснөөр ажил олгогчид хиймэл оюун ухааны хэрэглээний хүрээнд дотоод журам батлах хэрэгтэй ба ажилтнууддаа тэдний үүрэг оролцоо одоо ч чухал гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй гэсэн юм.


Эх сурвалж: SHRM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19