Даваа гарагт ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко Япон улсын зүгээс тус улсын эсрэг шинэ багц хоригийг нэвтрүүлэхтэй зэрэгцэн Москвагийн талаас хариу арга хэмжээ авахаар зэхэж байгааг дуулгажээ.
Түүний хэлснээр, “Тавдугаар сарын сүүлээр Япон улсын зүгээс шинэ багц хориг нэвтрүүлснийг бид мэдээж маш сөргөөр хүлээн авсан. Тиймээс ч бид өдгөө тэдний эсрэг авч хэрэгжүүлж болох хариу арга хэмжээг судалж байна. Энэ мэт хориг хариугүй үлдэнэ гэж байхгүй” гэжээ.
Япон улсын хувьд өнгөрөгч сард Оросын ард иргэд, бизнесийн байгууллагуудын эсрэг тавьсан хоригийнхоо хамрах хүрээг улам тэлж, 24 хувь хүн болоод 78 байгууллагыг хоригт оруулсан юм. Мөн тэдний зүгээс Оросын 80 байгууллагад экспортын хориг тавьсан тул ОХУ-ын тийнхүү хариу арга хэмжээ авах болжээ.
Эх сурвалж: ТАСС