Үл хөдлөх хөрөнгийн хямрал Европыг тойрохгүй нь бололтой
2023, 6 сарын 5. 22:130

Европт үл хөдлөх хөрөнгийн хямрал үүсэх вий гэх болгоомжлол шинжээчдийн дунд нэмэгдэх болжээ. Томоохон хотуудад зарагдахгүй үл хөдлөх хөрөнгийн тоо нэмэгдэхийн хэрээр үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсаар байгаа юм. Хэрэв энэ хэвээр үргэлжлэн буурсаар байвал үл хөдлөх хөрөнгийн компаниудын бондын үнэ огцом буурч, олноор дампуурах эрсдэл нэмэгдэж болзошгүй хэмээн таамаглажээ.

Bloomberg агентлагийн орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр, Европын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөс хумигдах үед хямрал нүүрлэх вий гэх болгоомжлол газар авч байгаа аж. Зээлийн хүүгийн өсөлтөөс үүдэлтэй арилжааны үл хөдлөх хөрөнгийн зах зээлд томоохон хэмжээний зээлийн хямрал үүснэ гэж шинжээчид үзэж байна.

Европын үл хөдлөх хөрөнгийн зуучлалын Savis фирмийн мэдээлснээр Францын Парис, Германы Берлин, Недерландын Амстердам зэрэг гурван томоохон хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 30 гаруй хувиар буурчээ. Учир нь Европын төв банк жилийн дотор бодлогын хүүгээ огцом өсгөсний улмаас зээлийн хүүгээ төлж чадахгүй компаниуд дампуурлаа зарлахад хүрсэн юм.

Улмаар зээлийн хямралаас болж үл хөдлөх хөрөнгийн компаниудын хувьцааны үнэ огцом унасан. Тухайлбал Европын үл хөдлөх хөрөнгийн компаниудын хувьцааны үнийг дундажладаг “Euro Stoxx 600” үл хөдлөх хөрөнгийн индекс 2021 оны наймдугаар сард дээд цэгтээ хүрснээс хойш өнөөдрийг хүртэл хоёр дахин унаад байна. Өөрөөр хэлбэл хоёр жилийн дотор 148 тэрбум ам.доллар “салхинд хийсээд байгаа” гэсэн үг юм.

Citigroup-ийн мэдээлснээр Европ дахь арилжааны үл хөдлөх хөрөнгийн үнэ энэ жил 40 хүртэл хувиар буурах төлөвтэй байна. Учир нь зээлийн хямралын улмаас хөрвөх чадвар огцом буурах болно хэмээн дүгнэжээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дахин санхүүжүүлэхэд дунджаар нийт хөрөнгийн 50 хувийг барьцаалахаас гадна зээлийн доод хэмжээ 6 хувиас давна хэмээн тооцоолж буй аж.

Мэргэжилтнүүд зээлийн хямралыг хамгийн том асуудал хэмээн үзэж байгаа ба одоогийн байдлаар Европ дахь үл хөдлөх хөрөнгийн компаниудын гаргасан корпорацийн бондын дунд 2026 онд дуусгавар болох бондын хэмжээ 165 тэрбум ам.долларт дөхөж байна. Эдгээрийн ихэнх нь дефолт зарлах төлөвтэй байгаа юм.

Chatham Financial-ийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын албаны дарга Жэки Боуи "Хугацаа дөхөх тусам олон компани үл хөдлөх хөрөнгөө хямд үнээр зарснаар төлбөрийн чадваргүй компаниудын тоо улам нэмэгдэх болно" гэжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41