7000 ажилтнаа цомхотгоод буй Disney компани 1.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэх контентыг хасчээ
2023, 6 сарын 6. 6:450

Алдагдалд орсон Disney компани ажлын байрыг олноор цомхотгохоос гадна контентийн тоог багасгах зэргээр хариу арга хэмжээ авч эхэлжээ.

Тус компанийн зүгээс АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд орон нутгийн цагаар 2-ны өдөр ирүүлсэн тайланд дурдсанаар зардлаа бууруулахын тулд Disney+ болон Hulu зэрэг стриминг үйлчилгээний cалбараасаа 30 гаруй бүрэн хэмжээний кино болон цуврал кинонуудыг хассан болохоо онцолжээ. Тус үйлчилгээнээс хасагдсан контентын үнэ одоогоор 1.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд багтаан 400 сая ам.долларын үнэ бүхий контентыг нэмж хасахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Хэрэв үүний адилаар дахин 1.9 тэрбум ам.долларын өртөгтэй контентыг хассан тохиолдолд Disney компани нь татварын хэмнэлт гаргаад зогсохгүй зохиогчийн эрхийн хураамжаас ч хөнгөлөгдөх тул зардлаа мэдэгдэхүйц бууруулах боломжтой болох юм.

Дэлхийд контент үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг алдарт Disney компани контентоо хасан байж зардлаа бууруулах болсон шалтгаан бол хэсэг хугацаанд менежмент нь муудсантай холбоотой юм. Тодруулбал Disney+ компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 1,1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн бол өнгөрөгч тавдугаар сарын байдлаар 659 сая ам.долларын алдагдалыг тус тус хүлээсэн байна.

Disney компани нь өнгөрөгч гуравдугаар сараас хойш гурван удаагийн цомхотголоор 7000 ажлын байрыг цөөлсөн юм. Энэ нь Disney-н нийт ажилчдын 3 орчим хувь билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17