Австралийн төв банк бодлогын хүүгээ дахин 25 суурь нэгжээр нэмэгдүүллээ
2023, 6 сарын 6. 15:190

Мягмар гарагт Австралийн Нөөцийн банкнаас бодлогын хүүгээ дахин нэмэх шийдвэр гаргажээ. Улмаар тус улсын бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 4.1 хувьд хүргэсэн байна.

Тэднийг ийн бодлогын хүүгээ нэмэхээс өмнө эдийн засагчдын зүгээс тус улсын нөөцийн банкийг бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй байх хэмээн таамаглаж байсан юм. Гэвч тэд бодлогын хүүгээ нэмснээр австрали долларын ам.доллартой харьцах ханш даруй 0.73 хувиар өсөж, 0.6667 болжээ.

Үйл явдлын хүрээнд Австралийн Нөөцийн банкны ерөнхийлөгч Филип Лоун хэлснээр бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөснөөр инфляцыг тодорхой хугацаанд зорилтот түвшинд хүргэхэд дөхөм болно гэсэн юм.

Төв банкны хувьд инфляцыг 2-3 хувьд тогтоон барих хүсэлтэй байгаа ч дөрөвдүгээр сард л гэхэд тус улс дахь хэрэглэгчийн үнийн индекс 6.8 хувьтай байсан юм.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28