Хиймэл оюун ухаан нь хөдөлмөрийн зах зээлд ихээхэн сөрөг нөлөөг үзүүлж болзошгүйг ОУВС анхааруулжээ
2023, 6 сарын 7. 7:110

Олон улсын валютын сангийн (ОУВС) ахлах дэд ерөнхийлөгч Гита Гопинат хиймэл оюун ухааны хөгжил нь цаашид хөдөлмөрийн зах зээлд ихээхэн хүндрэл учруулж болзошгүйг анхааруулав. Ийм нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хиймэл оюун ухааныг зохицуулах хууль тогтоомжийг урьдчилан боловсруулах шаардлагатайг онцоллоо.

Ахлах дэд ерөнхийлөгч Гопинат орон нутгийн цагаар 5-ны өдөр Их Британийн Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа, "Хэрэв ChatGPT тэргүүтэй хиймэл оюун ухааны технологийг хөдөлмөрийн зах зээлд нэвтрүүлэх үйл явц эрчимтэй эхэлсэн тохиолдолд хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжрах хэдий ч эрсдэл маш өндөр байх болно. Хиймэл оюун ухаан ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд ямар үр дүнг авчрахыг бид хэлж мэдэхгүй ч цаг хугацаа биднийг хүлээхгүй гэдэг нь ойлгомжтой болоод байна. Тиймээс нэгдсэн зохицуулалт үүнд зайлшгүй шаардлагатай” хэмээн өгүүлэв. Тэрээр үргэлжлүүлэн “Бидэнд төрийн институцийн зохицуулалт гарцаагүй хэрэг болно” гэжээ.

Түүнчлэн тэрээр хиймэл оюун ухааныг хөдөлмөрийн зах зээлд нэвтрүүлсэн тохиолдолд эрсдэлд орж болзошгүй ажлын байр, хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан “нийгмийн аюулгүй байдлын сүлжээ"-г боловсруулах төлөвлөгөөг засгийн газарт санал болгосон байна. Тодруулбал ажиллах хүчээ хиймэл оюун ухаан эсвэл техник, тоног төхөөрөмж болгон орлуулсан компаниудын татварын урамшууллыг түдгэлзүүлэх зэрэг заалт үүнд багтаж буй аж.

Компаниуд зөвхөн хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологиудыг нэвтрүүлэхэд анхаарч ажилласан тохиолдолд нийгэмд урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүсч болзошгүй ба аюулгүй байдлын сүлжээг урьдчилан боловсруулснаар уг асуудлаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм хэмээн цохон тэмдэглэжээ. "ChatGPT зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологиуд нь эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь өөрчилж чадах өргөн цар хүрээтэй нөлөөг үзүүлэх боломжтой тул автомат жолоодлого зэрэг бусад дэвшилтэт технологиудтай харьцуулахад хамаагүй нухацтай авч үзэх шаардлага бидэнд тулгарч байна” хэмээн тэрээр цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04