Иран улс 7 жилийн дараа Саудын Арабт Элчин сайдын яамаа дахин нээжээ
2023, 6 сарын 7. 7:460

Ираны засгийн газар орон нутгийн цагаар 6-ны өдөр Саудын Арабт Элчин сайдын яамаа албан ёсоор нээснээр 7 жилийн турш тасраад байсан тус хоёр орны дипломат харилцаа бүрэн сэргэжээ.

Associated Press болон France Press агентлагуудын мэдээлснээр Саудын Араб дахь Ираны шинэ Элчин сайдын яамны нээлтийн ёслолд олон арван дипломатч, албаны хүмүүс оролцсон болохыг онцолсон байна.

"Зургадугаар сарын 6-ны өдрийг Иран, Саудын Арабын харилцаанд түүхэн тэмдэглэлт өдөр болгон дурсах болно. Бүс нутгийн улс орнууд хамтын ажиллагаа илүү гүнзгийрүүлж, нэгдмэл санаа зорилготой байх нь тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хүргэх чухал алхам юм” хэмээн Ираны Гадаад хэргийн яамны Консулын асуудал эрхэлсэн дэд сайд Алиреза Викдели энэ үеэр онцлон тэмдэглэжээ.

Өнгөрөгч гуравдугаар сарын эхээр Иран болон Саудын Араб улсууд нь Хятадын зуучлалаар долоон жилийн турш тасраад байсан дипломат харилцаагаа эргэн сэргээх шийдвэрт хүрч байсан юм.

Улмаар тун удалгүй буюу дөрөвдүгээр сарын эхээр Бээжин хотноо зохион байгуулагдсан Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Иран, Саудын Араб улсууд харилцан элчин сайдын яам, консулын газраа байгуулах тохиролцоонд хүрсэн билээ.

Суннит, шиит шашинтай хоёр улсын харилцаа ийнхүү хэвийн болсон нь Ойрхи Дорнодын улсуудын дундах хурцадмал байдал намжиж, зэвсэгт мөргөлдөөн гарах магадлалыг эрс багасгаж буй юм.

Эргэн сануулахад 2016 онд Саудын Араб улсын эрх баригчид шиит лалын шашинтныг цаазалсан явдал нь Ираны ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, томоохон хэмжээний жагсаал цуглаан өрнөсний дараахан тус хоёр улс харилцаагаа тасалсан байна.

Тухайн үед Саудын Араб нь Тегеран хот дахь элчин сайдын яам руу нь шийтийн босогчид халдсанд эгдүүцэн Ирантай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41