
Дэлхийн банкны зүгээс энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийг 5.6 хувьд хүрнэ гэх таамгийг дэвшүүлжээ.
Дэлхийн бөнк мөн өдөр нийтэлсэн "Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа, Хятадын энэ оны эдийн засгийн өсөлтийг 5.6 хувь буюу өнгөрөгч 1-р сард зарласан таамаглалаас (4.3%) 1.3 нэгжээр өсгөсөн болохыг Ройтерс болон бусад гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд онцлон тэмдэглэв.
"Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байсан хатуу бодлогыг үе шаттайгаар сулруулсан явдал нь дотоодын үйлчилгээний салбарт түлхэц үзүүлж хэрэглээг идэвхжүүлснээр тус улсын эдийн засаг сэргэхэд чухал нөлөө үзүүлж байна” хэмээн Дэлхийн банк уг тайландаа дурджээ.
Гэвч тус банкны зүгээс ирэх оны Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдыг 4.6 хувь хэмээн таамагласан нь өнгөрөгч 1-р сард 5.0 хэмээн зарлаж байснаасаа 0.4 нэгжээр бууруулсан үзүүлэлт болов.
Тус улсын эдийн засгийн өсөлтийг ийнхүү хойш нь чангааж буй хүчин зүйлд үл хөдлөх хөрөнгийн хямрал болон дэлхийн эдийн засгийн өсөлт, худалдааны хэмжээ таамаглаж байснаас илүү удаашралтай байгаа явдал, цар тахлын халдварын тархалт эргэн сэргэх зэрэг хэд хэдэн шалтгааныг дурдсан байна.
Эх сурвалж: SBS