Мария Захарова Нова Каховка дахь далангийн хэргийг олон улсын хэмжээнд шалгахыг уриалжээ
2023, 6 сарын 7. 19:200

Мягмар гарагт ОХУ-ын эзэлсэн Украины Херсон мужийн Нова Каховка тосгонд байдаг Каховка усан цахилгаан станцын далан гадны нөлөөтэйгөөр сэтэрсэн хэрэг гарсан билээ. Улмаар ОХУ-ын хэргийг Украины талаас санаатайгаар зохион байгуулсан хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн тодорхойлсон бол Украины зүгээс даланг дэлбэлсэн хэрэгт ОХУ буруутай гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл лхагва гарагт ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Нова Каховка дахь далангийн хэргийг олон улсын хэмжээнд шалгахыг уриалжээ.

Түүний хэлснээр, “Өчигдөр Каховкагийн усан цахилгаан станцад болсон явдал ердөө нэг, хоёр долоо хоног яригдаад өнгөрөх асуудал байхаа больсон. Тус хэргийн тухай аль хэдийн түүхийн хуудаст бичсэн. Далан сэтэрсэн хэргийг дэлхий нийтээрээ шалгаж, судлах ёстой болоод байна.

Энэ бүх нөхцөлд барууныхны хариу үйлдлийг 100% таамаглаж болно. Барууныхны хувьд хэргийн газар яг юу болсон, юу болох боломжтойгоос үл хамааран болсон бүхэнд ОХУ-ыг буруутгах хязгааргүй их хүсэлтэй улс. Үүгээр ч зогсохгүй барууныхны хариу үйлдэл үргэлж л ийм байх болно” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00