Хитроу нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд зуны ажил хаялтын хуваариа танилцуулжээ
2023, 6 сарын 7. 20:530

Их Британийн хамгийн том нисэх буудал болох Хитроун аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд он гарснаас хойш хэд хэдэн удаа ажил хаясан билээ. Тэгвэл цалин хөлсний хүрээнд үйлдвэрчдийн эвлэл хийгээд нисэх буудлын удирдлагууд тодорхой тохиролцоонд хүрч чадахгүй байгаагаас үүдэн ажилтнууд ажил хаялтаа үргэлжлүүлэх болжээ.

Тодруулбал, лхагва гарагт нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд зуны гурван сарын хугацаанд ажил хаях өдрүүдээ урьдчилан мэдэгдсэн байна.

BBC сувгаас мэдээлснээр ажил хаялтад нийт 2,000 орчим ажилтан оролцоно гэсэн бөгөөд тэд энэ сарын 24-ий өдрөөс наймдугаар сарын 27-ы өдрийн хооронд нийт 31 өдөр ажил хаях болсон гэнэ. Улмаар ажил хаялт нисэх буудлын кампус хийгээд 3 болон 5 терминалыг хамрах тул ажил хаялт зохион байгуулагдах өдрүүдэд нисэх буудлын шалган дээр урт дараалал үүсэх төлөвтэй байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02
Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ
02024-4-22 14:50
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41