
Пүрэв гарагт Ford компани 800 морины хүчтэй Mustang GTD автомашинаа танилцуулжээ. Уг автомашин нь ирэх оны сүүлээс эсхүл 2025 оны эхээр худалдаанд гарах бөгөөд эхлэх үнэ нь 300,000 ам.доллар байх гэнэ.
Ford компанийн дэд ерөнхийлөгч Жим Баумбикийн хэлснээр тэд уралдааны автомашиныг гудамжинд авчрахыг хүссэн гэсэн юм.
Ройтерс агентлагаас мэдээлснээр 5.2 литрийн багтаамжтай, V8 хөдөлгүүртэй тус автомашиныг Mustang coupe автомашин дээр тулгуурлан бүтээсэн ч ирэх онд уралдах Mustang GT3 уралдааны автомашинтай ихэнх зүйлээрээ төстэй гэжээ.
Үйл явдлын хүрээнд Ford компаниас мэдэгдсэнээр тэд эг автомашинаа ердөө 100 хүрэхгүй ширхэг үйлдвэрлэнэ гэсэн байна.
Эх сурвалж: The Reuters