АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
2024, 5 сарын 22. 8:360

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ирэх 11-р сард зохион байгуулагдах ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж, амралт аяллын улирал эхэлж буй энэ үед шатахууны үнийг хянах зорилгоор газрын тосны стратегийн нөөцөөсөө зах зээлд нийлүүлэхээр шийджээ.

Тодруулбал орон нутгийн цагаар 21-ний өдөр АНУ-ын Эрчим хүчний яам зүүн хойд бүсийн шатахууны нөөцийн агуулахаас 1 сая баррель шатахуун гаргахаа мэдэгдэв.

Энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэг зуны улирал ирж байгаатай холбогдуулан шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж буй шатахууны үнийг бууруулахад Засгийн газар анхаарч байна” гэжээ.

Байдены засаг захиргаа ирэх 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын дэмжлэгийг авах зорилгоор энэ сарын 27-нд болох эх орныхоо төлөө амиа өргөсөн эрэлхэг цэрэг эрсийн дурсгалыг хүндэтгэх “Memorial Day” болон жил бүрийн 7-р сарын 4-нд тохиодог “Тусгаар тогтнолын өдөр” зэрэг америкчуудын зорчих хөдөлгөөн идэвхэждэг бүх нийтийн амралтын өдрүүдээр шатахууны үнийг бууруулахад ийнхүү ихээхэн анхаарч буй аж. Инфляцыг бууруулах нь ерөнхийлөгчийн сонгуулийг угтан Жо Байдены хийх хамгийн том зорилтуудын нэг гэдэг нь тодорхой. Өнгөрөгч 4-р сард шатахуун түгээх станцууд дахь шатахууны үнэ галлон (ойролцоогоор 3,78 литр) тутамдаа 4 ам.долларыг давсан тохиолдолд ерөнхийлөгч асан Дональд Трамп энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалтай хэмээн зах зээлийн шинжилгээний Moody's агентлаг таамаглаж байсан билээ.

АНУ-ын Автомашины Холбооны цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр АНУ-д нэг галлон шатахууны дундаж үнэ 3.598 ам.доллар байгаа аж. Энэ нь жилийн өмнө 3,539 ам.доллар байсантай харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35