НАТО-гийн Инновацийн сан дөрвөн гарааны бизнест нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийжээ
6 сарын 19. 9:140

Гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 18-ны өдөр НАТО-гийн холбоотнуудын консорциумын зүгээс Инновацийн сангаар дамжуулан Европын батлан хамгаалах салбарын дөрвөн гарааны компанид нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болсон талаар онцолжээ.

НАТО-гийн Инновацийн сан мөн өдөр Европын дөрвөн технологийн компанид шууд хөрөнгө оруулалт хийсэн ба энэ нь батлан хамгаалах, аюулгүй байдал, уян хатан байдлын асуудлыг шийдвэрлэхэд туслах болно гэж мэдэгдлээ.

Энэ удаад хөрөнгө оруулалт хийсэн компаниудын тоонд Британийн чип үйлдвэрлэгч Fractile AI, Германы робот дизайны ARX Robotics, автомашинд зориулсан хөнгөн материал үйлдвэрлэгч Британийн Icomat, сансрын хагас дамжуулагч үйлдвэрлэгч Британийн Space Forge зэрэг компаниуд багтжээ.

"Стратегийн технологид нэвтрэх боломжийг бүрдүүлэх нь НАТО-гийн гишүүн орнуудын нэг тэрбум иргэний аюулгүй, чинээлэг ирээдүйг баталгаажуулах гол түлхүүр юм" гэж Инновацийн сангийн удирдах түнш Андреа Траверсон цохон тэмдэглэсэн байна.

Тэрээр мөн "Батлан хамгаалах технологийн хувьд геополитикийн шалтгааны улмаас сүүлийн 3-4 жилийн хугацаанд зах зээл нь огцом өссөөр байна. Энэ хандлага АНУ-д харьцангуй эрт эхэлсэн бол Европ одоо маш хурдацтайгаар араас нь “нэхэж” байна” гэжээ. Тодруулбал, тэрээр 2022 оны эцсээр зах зээлийн үнэлгээ нь 7 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн мэргэжилтнүүдэд хүлээн зөвшөөрөгдөж 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан Америкийн батлан хамгаалахын Аnduril компанийн өрсөлдөгч Европоос ч төрөх магадлалтай гэдгийг дурдсан байна.

ОХУ Украинд түрэмгийлсний дараахан НАТО Инновацийн санг үүсгэн байгуулж, батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх технологид хөрөнгө оруулахаа мэдэгдэж байсан билээ. Тус сан нь НАТО-гийн гишүүн 32 орны 24-ийнх нь дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдгаас гадна Alpine Space Venture, OTB Venture, Join Capital, V Squared Venture зэрэг венчур капиталын фирмүүдтэй хамтран ажилладаг аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас