Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
6 сарын 25. 22:510

Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч Дани улс дэлхийд анх удаа хөдөө аж ахуйн салбарт “нүүрстөрөгчийн татвар” нэвтрүүлэхээр болжээ.

Bloomberg News агентлагийн мэдээлснээр, Данийн засгийн газар 2030 оноос эхлэн фермүүдээс ялгарах нүүрсхүчлийн хийн тонн тутамд 300 кронын татвар ногдуулах шийдвэрийг Данийн засгийн газар орон нутгийн цагаар 24-ний өдөр гаргасан болохыг онцлов.

Харин үүнээс таван жилийн дараа буюу 2035 оноос ногдуулах татварыг тонн тутамд 750 крон хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ч фермүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг ч мөн хийхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр тус улс нь хөдөө аж ахуйн салбарт нүүрсхүчлийн хийн татвар ногдуулсан анхны улс болж буй юм.

Шинэ Зеланд энэ сарын эхээр үүнтэй ижил хуулийн төслийг санаачилсан нь Дани улсад энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх сэдлийг төрүүлсэн байна. Харин Шинэ Зеланд фермүүдийн нүүрсхүчлийн хийн ялгаралд ногдуулах татварын хуулийн хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан юм.

Дани улс энэхүү хуулийн төслийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 1.8 сая тонноор бууруулах боломжтой гэж тооцоолжээ. Түүнчлэн уг арга хэмжээний ачаар нийт нүүрсхүчлийн хийн ялгарлын 70 хувийг бууруулах Засгийн газрын зорилт биелэх төлөвтэй байгаа аж.

Татварын зохицуулалтаас гадна Данийн засгийн газар хөдөө аж ахуйн салбарыг байгальд ээлтэй систем болгон өөрчлөхөд туслах зорилгоор 40 тэрбум кронын татаас олгох төлөвлөгөөг мөн хэрэгжүүлэхээр шийджээ.

Гахайн мах, сүү, сүүн бүтээгдэхүүн голлон экспортолдог Данийн хөдөө аж ахуйн салбар нь Нордикийн улс орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалт өндөртэй салбаруудын нэг яах аргагүй мөн билээ.

Тиймээс үүнд чиглэсэн арга хэмжээ яаралтай авахгүй бол 2030 он гэхэд Дани улсын хүлэмжийн хийн ялгарлын 46 хувийг эзэлнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас