АНУ-ын олимпын тамирчдын Орегон дахь бэлтгэл дээр реппер Снүүп Догг энэ долоо хоногт очиж, 200м зайд олимпын медальт Ато Болдон, 200м-ийн хошой аварга Валлас Спийрмон хоёртой уралджээ. Ингэхдээ тэрээр АНУ-ын далбааны өнгө бүхий хослолоор гангарч, цээжин дээрээ Кобе Брайантын хөргийг залан хүндэтгэл үзүүлсэн байна.
Хэдий тэрээр мэдээж хэрэг хоёр өрсөлдөгчийнхөө шилийг шагайгаад хоцорсон ч өдий насанд бас ч гэж 34.44 секундэд барианд оржээ.
Снүүп Догг NBC телевизийн сурвалжлагчаар Парисын олимп руу реппер, жүжигчин, бизнес эрхлэгч Майк Тирикотой хамт явж байгаа юм.
Цахим орчинд хүмүүс NBC телевизийн сонголтыг сайшааж, Снүүп Доггийн марзан яриа олимпын нэвтрүүлгийг тун хөгжилтэй болгоно хэмээн тэсэн ядаж байгаагаа илэрхийлсээр байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN